Билли Айлишийн зураг Instagram-д дээд амжилт тогтоов

2021-05-11 53 0

Британий Vogue сэтгүүлийн хувилбарт дуучин Билли Айлишийн дотуур хувцас сурталчлан зургаа авхуулжээ. Гэтэл дээрх зураг инстаграм сүлжээнд тавигдсан даруйдааа зургаан минутын дотор нэг сая үзэгчийг татаж чадсан дээд амжилт тогтоов.

“Хэрэв чи төгс биетэй юм бол цээживч өмсөх ёстой гэж үү? Яагаад өөрийн биеийг харуулж болохгүй гэж? Хариулья. Би хүссэнээ л хийж чадна. Өөрийн мэдрэмжинд тулгуурла. Мэс засал хэрэгтэй юу, хийлгэ л дээ. Даашинз өмсмөөр байвал хэн нэгэнд хэтэрхий зузаан харагдлаа ч гэсэн өмс. Та хөөрхөн харагдаж байна уу, тэгж л харагд” гэж Айлиш тайлбар хийжээ.

Билли Айлиш одоо, өөрийгөө илэрхийлэхдээ илүү чөлөөтэй болсон гэнэ. Өмнө нь тэр өдөр тутмын нэвсгэр хувцастайгаар олны анхааралд өртөж бас шүүмжлүүлж ирсэн. “Ер нь бол би бүхий л амьдралдаа ингэж ирсэн хүн. Энэ нь намайг алдаршууллаа гэж бодохгүй” хэмээн Айлиш нэмж өгүүлжээ.

Долоодугаар сарын 30-нд Билли Айлиш “Happier Than Ever” гэх хоёр дахь цомгоо танилцуулна.

Холбоотой мэдээ