2019 оны 12 дугаар сарын 31-нээс хойш нас барсан хүмүүсийн мөнгийг ар гэрийнхэнд нь олгоно

2021-05-11 72 0

Тэтгэврийн зээл тэглэх санаачилгыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нд ард түмэндээ албан ёсоор зарлаж байсан. Улмаар өнгөрсөн онд тэтгэврийн зээлтэй ахмадуудын зээлийн төлбөрийг тэглэсэн.

Харин тэтгэврийн зээлгүй ахмадуудад нэг сая төгрөг, нэг сая хүртэлх төгрөгийн зээлтэй байсан ахмадуудад үнэт цаас олгох замаар зөрүү мөнгийг нь олгохоор болсон юм. Тэгвэл тэтгэврийн зээлгүй болон нэг сая хүртэлх төгрөгийн зээлтэй байсан иргэдийн үнэт цаасыг өнөөдрөөс олгож эхлэх аж.

2019 оны төгсгөлд тэтгэврийн зээлгүй байсан 194.1 мянган ахмадад 194 тэрбум гаруй төгрөг, нэг сая төгрөгөөс доош зээлтэй байсан 43.9 мянган ахмадад 21.4 тэрбум төгрөг буюу нийт 216 тэрбум төгрөг олгох юм байна. Түүнчлэн 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нээс хойш нас барсан хүмүүсийн мөнгийг өвлүүлэх замаар ар гэрийнхэнд нь олгох аж.

 

Холбоотой мэдээ