Алтанхуягынхан өлсгөлөнгөө зогсоолоо. СЕХ хэрэв тэдний талд нааштай шийд гаргавал С.Эрдэнийн фракци өлсгөлөн зарлана

2021-05-11 1211 2
Shares

Ардчилсан намд ан цав гараад удлаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө эвлэнэ байгаа гэж цөхөртлөө хүлээсэн ч учраа ололгүй тус тусдаа нэр дэвшигчээ тодруулсан. Н.Алтанхуягийн материалыг сонгуулийн ерөнхий хороо хүлээж аваагүй учир нэр бүхий АН-ын гишүүд талбай дээр 7 хоног өлсгөлөн зарлалаа. УИХ-аас ажлын хэсэг байгуулж үүссэн нөхцөл байдлын талаар хамтран ажиллаж шийдэхээр болж өнөөдрөөс Н.Алтанхуягын талынхан өлсгөлөнгөө зогсоож байна.

Гэвч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эсэх асуудал эргэлзээтэй хэвээр үлдэж байгаа бөгөөд хэрэв СЕХ Н.Алтанхуягын талд нааштай шийдвэр гаргавал С.Эрдэнэийн талынхан мөчөөгөө өгөлгүй талбай дээр өлсгөлөн зарлахад бэлэн байгаа нь ойлгомжтой. Иймээс улстөрийн энэ гацаа цаашид хэрхэн үргэлжлэх нь асуулт хэвээр үлдээд байна. Байдал улам хурцадвал МУ-ын ерөнхийлөгч уухайн тас Онц байдал зарлах бөгөөд сонгууль хойшлох ч төлөв байдал харагдаж эхлээд байна.

Shares
  • Оороо албан есоор тамгаа гардуулчихаад, яагаад дахиж хуурамч тамга хийлгэж байгаа юм. Больж уз. Эрдэнэ. Шудрага байгаачээ. 

  • Энэ өлсөөд  байгаа  харин цангахгүй байгаа хүмүүс хөгжүүлнээ холоо хэвтэнэ. Албан тушаалд дуртай хүнд хэзээ ч эрх мэдэл  өгч болохгүй  Алтан хуяг хэзээ ч хууль биелүүлж байгаагүй.  Нийслэлийн ундны усны дээд эх үүсвэрийн талбайд зөвшөөрөлгүй газарт авч Хаан жимс нэрээр ресторан хоолны газар байгуул бохир усаа Туулын гол руу хийж байгаа дарангуйлагч Нийслэлийн иргэд бохирыг нь ууж байгаа шүү. . Бие даагч гэж данхалзаад, МАХН -аас сонгогдоод нэг өдрийн дотор АН элсээд ерөнхийлэгч болдоггүй л байХГҮЙ ЮУ. Эрдэнэ муу сайн юм хийж явсан эр гэхдээ  энэ удаа чиг шугамтай байлаа

Холбоотой мэдээ