Маш чухал мэдээлэл: Дархлаа тогтсон үед хүний биед вирус орлоо гэхэд таньж хариу урвал үүсгэдэг

2021-05-12 200 0
Shares

АШУҮИС-ийн Био-Анагаахын сургууль, Дархлаа судлалын тэнхимийн профессор С.Цогтсайхан хүний биеийн дархлаа хэрхэн тогтдог талаар мэдээллийг өглөө. Тэрбээр “Дархлаа хүний биед хоёр хэлбэрээр тогтож болно. Тодруулбал, халдварт өвчин тусаад эдгэрсэн хүнд байгалийн жамаар эсвэл вакцин хийж дархлаа тогтоодог.

Бидний хүрээлэн буй орчинд маш олон төрлийн бичил биетнүүд байдаг. Тэдний нэг болох коронавирус дээр жишээ авч хэрхэн дархлаа тогтоодгийг тайлбарлая. Коронавирусийн бүтцэд сайн судлагдаад байгаа зургаан бүлэг уураг бий бөгөөд энэ уургуудыг хүний дархлаа тогтолцоо таньж хариу урвал өгнө. Ингээд тухайн вирусээс сэргийлэх эсрэг бие үүсдэг.

Халдвар авбал вирусийн бүтцэд байгаа бүх уургаас хамгаалах эсрэг бие үүсэх бол вакцин вирусийн бүтцэд байгаа эс рүү нэвтэрч өвчлөл үүсгэдэг уургийг онилсон байдаг” гэдгийг тайлбарлалаа.

Shares

Холбоотой мэдээ