С.Гaнбaaтaр: Cv.Бaтбoлддoo маш иx бaяpлaж бaйнa. Тэp мaaнь юyн aзaap aвлигa авчихсан юм, юун азаар оффшортоо баригдахаар хийчихсэн юм. Би бүр бөөн баяр

2021-05-12 347 0

Сэтгүүлч Б.Отгон өнөөдөр өглөө Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн зарлаад долоо дахь хоногтойгоо золгосон УИХ-ын АН-ын бүлгийн гишүүдтэй ярилцаж, шууд дамжуулалт хийх үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатарын өгсөн ярилцлагын хэсгээс хүргэж байна.

-Та Оюунтолгойн гэрээг эсэргүүцэж маш олон хоног өлсгөлөн зарласан. Яг ямар үр дүн гарсан бэ?

С.Ганбаатар: Ард түмэн минь. Гайхамшигтай үр дүн гарсан. Би та нартаа баярлалаа. Намайг ганцаардаж байхад минь ирж дэмжиж байсан та нартаа баярлалаа. Дөрөвдүгээр сарын 30-нд сөрөг нэхэмжлэл гаргасан. Л.Оюун-Эрдэнэ энэ дээр үнэхээр сайн ажилласан шүү. МАН гээд бүгдийг муу хэлэхгүй. Сайн юм байвал сайныг нь хэлнэ. Ерөнхий сайд энэ дээр Ерөнхий сайд шиг байж чадсан.  Өнгөрсөн хоёр жил Х.Баттулга Ерөнхийлөгч өөрийнхөө албан тушаал, карьерыг бүгдийг золиосолж зүтгэсэн. Би хүний зүтгэлийг өөртөө булааж авахгүй ээ. Монголын шүүх, прокурор, АТГ гайхамшигтай ажиллаж, Монголын хамгийн том хулгайч Сү.Батболдыг илрүүлсэн.  Сү.Батболддоо бас их баярлаж байна. Тэр маань юун азаар авлига авчихсан юм, юун азаар оффшортоо баригдахаар хийчихсэн юм бэ дээ. Бөөн баяр.  Тэгснээрээ Нью-Йорк, Лондон, Хонгконг, Сингапур, Виржини арал гээд таван улсын зургаан шүүхэд “Монголын Оюутолгойн гэрээг хийхдээ авлига өгч, авч хийсэн. Дүрмийн бусаар тоглосон, луйвар хийсэн.” гэдгээ нотолчихсон. Юун азаар Ерөнхийлөгч Х.Баттулга , Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр “Кинг спальдинг” гэж сайн өмгөөллийн компани хөлсөлж авсан юм.

Холбоотой мэдээ