Э.Бат-үүл: Ц.Нямдорж маш олон удаа монголын төрийг элэгдэж байсан. Гаднаас шургалсан хорт могой. Тагнуулын байгууллага, цагдаагийн байгууллагад хандана

2021-05-12 236 1
Shares

Э.Бат-Үүл:

– 2019 оны 4 дүгээр сард Хуульзүйн сайдад олон жил намайг С.Зоригт холбогдуулж, гүтгэсэн. Цаад эздийг олж тогтоож үнэнийг олж өгөхийг хүссэн. Хүсэлтийн хариуг Хуульзүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Билгүүн холбогдох хуулийн байгууллагад шилжүүллээ гэж мэдэгдсэн. Өнөөдрийг хүртэл энэ хүсэлтийнхээ хариуг хүлээж суугаа хүн. Харин сүүлийн үед сайд Ц.Нямдоржийн гаргаж байгаа хачин авирыг харахад хүсэлтээ буруу хүнд хаяглаж явуулсан байна гэх сэтгэгдэл төрөх болсон. Ц.Нямдорж энэ хэргийн захиалагчтай холбоотой юм болов уу гэх бодол төрөх боллоо. Үндэслэл байна. Ц.Нямдорж хуульзүйн яамыг 20 жил толгойлсон. Монгол улсад хэн ч байсан хуулинд захирагдах ёстой. Сайн мэдэх ёстой. Гэтэл энэ хүнд сандраад хуулийг уландаа гишгэж байна. өөрийгөө Монголын хуулиас дээгүүр тавьж байна. энэ нь но-той гэсэн үг.

– Ц.Нямдоржийн мэдэгдэл галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг байна. Сэтгэц нь зүгээр байгаадаа гэх эргэлзээ төрүүлж байна. Баабар ч энэ талаар нэг удаа бичиж байсан.

– Ц.Нямдорж үүнийгээ хүний эрхийн төлөө тэмцэж байгаа гэж мэдэгддэг. Эрүүдэн шүүх тоног төхөөрөмжийг энэ хүн оруулж ирсэн. Санаачилгыг нь энэ хүн гаргаж байсан. Гэнэт л хүний эрхийн төлөө тэмцэгч болчихсон байна.

– Ц.Нямдорж С.Зоригийн захиалагчтай холбоотой гэдэг нь тодорхой болбол энэ бол гадны явуулгатай гэмт хэрэг. Учир нь Ц.Нямдоржийг гадны тагнуултай холбоотой гэдгийг төрийн өндөр албан тушаалтан мэдэгдэж байсан удаатай.

– Ц.Нямдорж маш олон удаа монголын төрийг элэгдэж байсан. Гаднаас шургалсан хорт могой. Тагнуулын байгууллага, цагдаагийн байгууллагад хандана. С.Зоригийг хөнөөсөн хэрэг гадны захиалагчтай байж болзошгүй. Энэ талаас нь шалгуулмаар байна.

– МАН гэж новшийн нам 20 жил энэ хэргээр намайг гүтгэж байна. С.Зоригийн хэрэгт үндэснийхээ эрх ашгийг хамгаалж зогссон хүн нь би шүү. Миний зүтгэлийн ачаар С.Зоригийгоо бид талбай дээр хүндэтгэлтэй үдсэн.

Shares

Холбоотой мэдээ