Стив Жобсийн сүүлчийн захиас дэлхийг донсолгож байна

2021-05-12 874 0
Shares

Алдарт “Apple” компанийн үүсгэн байгуулагч Стив Жобс нас барахаас өмнө дэлхий нийтэд бичсэн захидлыг хөрвүүлэн хүргэж байна. Тэрбээр уг захидлыг 2011 онд эмнэлгийн орон дээр сийрүүлжээ. Би бизнесийн ертөнцийн ноён оргилд хүрсэн. Бусдын нүдээр миний амьдрал бол амжилтын үлгэр жишээ билээ. Тийм хэдий ч надад ажлаас гадна баяр баясал бага байсан. Эцэст нь эд баялаг л миний амьдралын цор ганц бодит баримт болжээ.

Энэ цаг мөчид, эмнэлгийн орон дээр хэвтэн бүхий л амьдралаа дурсахад миний бахархаж байсан эд баялаг, сайшааж байсан зүйлс үхлийн өмнө бүдгэрч, утга учиргүй байсныг ойлгож байна. Харанхуйд би амьдрал тэтгэгч машины ногоон гэрэл, түүний шуугих дууг сонсоход үхлийн бурхан улам ойртож буйг мэдэрч байна.

Хэрэв бид амьдралынхаа турш хүрэлцэх баялаг цуглуулсан бол эд баялгаас бусад зүйлсэд анхаарах хэрэгтэй байсныг одоо л мэдэж байна. Магадгүй хамгийн чухал зүйлсэд. Бусадтай тогтоох харилцаа ч юм уу, магадгүй урлаг ч юм уу, залуу насны мөрөөдөл ч байж болно.

Харин цуцашгүй хөөцөлдөх баялаг хүнийг яг л над шиг эрчлэгдсэн зүйл болгох болно.

Бурхан бидэнд эд баялгийн хуурмаг төрхийг бус, харин хүн бүрийн сэтгэлд байгаа хайрыг мэдрэх мэдрэмжийг өгсөн. Амьдралдаа цуглуулсан баялгаа би өөрөө аваад явж чадахгүй. Миний авч явж чадах зүйл бол хайраар дүүрсэн дурсамжууд л юм. Энэ бол чамайг дагаж, чамтай нэгдэж, чамайг чиглүүлэх хүч, гэрэл гэгээ өгдөг ганц л үнэн баялаг юм.

Хайр чамайг мянган бээр замыг ч туулуулж ч чадна. Амьдрал хязгааргүй. Хүссэн газар руугаа яв. Хүрэхийг хүссэн өндөрлөгтөө очоорой. Энэ бүхэн таны сэтгэл хийгээд гарт байх болно. Дэлхийн хамгийн үнэтэй ор юу вэ. Энэ бол өвчтөний ор. Та өөртөө жолооч хөлсөлж, мөнгө олж болох ч өөрийнхөө өмнөөс өвдөх нэгнийг олж чадахгүй. Материаллаг зүйлийг олж ч болно, алдаж ч болно. Гэхдээ алдсан бол хэзээ ч олж авч чадахгүй нэг л зүйл бий. Тэр бол амьдрал. Хагалгааны өрөөнд орж буй нэгний уншиж дуусгаагүй ном бол эрүүл амьдралын ном л байна. Амьдралын аль ч шатанд байсан ч гэлээ бид хөшиг хаагдах өдөртэй нүүр тулах л болно. Амьдралын эрдэнэс бол гэр бүлээ хайрлах, хань ижлээ хайрлах, найз нөхдөө хайрлах хайр юм. Мөн өөртөө сайн хандаж, бусад хүмүүсийг эрхэмлээрэй.

Стив Жобс

Shares

Холбоотой мэдээ