С.Одонтуяагийн зөв бол МУ-ын ерөнхий сайд маань 100 саяын өрөнд унаж улс төрөөс ”арчигдана”

2021-05-22 268 0

МУ-ын ерөнхий сайд Засгийн газрын 100 хоногийн тайлангийн хурал дээрээ  УИХ-ын гишүүн С.Одонтуяа, түүний нөхөр Г.Өлзийбүрэнгийн талаар МУ-ын иргэдэд зориулж гадаадаас захьсан вакциныг саатуулсан үйлдэл хийсэн хэмээн зарласан нь АН-ыханд жинхэнэ нокаут цохилт хийсэн үйлдэл болсон.

Ичсэн хүн хүн ална гэгчээр УИХ-ын гишүүн С.Одонтуяа Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргажээ. Тэрээр нэр хүндэд халдлаа, маш их гомдолтой байна. Тиймээс хохиролдоо 100 сая төгрөгийг Ерөнхий сайдаас нэхэмжилж байна гэж хэвлэлийн хурал зарласан. Энэ мөнгийг би аваад цар тахлын үеэр орон гэргүй болсон, өрх толгойлсон ядарсан ээжүүдэд олгох болно гэснийг нь хүмүүс хоёр талаар дүгнэж байна.

Үүний хариуд УИХ-ын дэд дарга С.Одонтуяа “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 100 хоног ярилцлагын үеэр вакцин саатуулсан гэх буруутнаар намайг нэрлэжээ. Нэг ч Монгол хүн ч өвдөхгүй байх, нэг хором ч алгуурлалгүй ард иргэдээ вакцинжуулахын чухлыг өнгөрсөн оноос авахуулаад цөөнхийн бүлэг тэр дундаа миний бие удаа дараа шаргуу шаардаж ирснийг та бүхэн мэдэх биз ээ. Болон асуудалтай холбогдуулан гэр бүлийн нэр төр, ажил үүрэгт халдсан дээрх мэдээллийг хууль хяналтын байгууллагад зохих ёсоор хандан шалгуулна” гэж байсан юм.

МУ-ын ерөнхий сайд баримт нотолгоогүй зүйл зарласан бол хариуцлага хүлээх нь зүйн хэрэг. Ямартай ч түүнд С.Одонтуяа гишүүний өмнөөс дахин “сюрприз” барихыг нь харах л үлдлээ. МУ-ын ерөнхийлөгчийн сонгууль дөхсөн учраас МАН, АН-ын зүгээс ээлжит хүнд цохилтууд хийж улс төрийн эргэн тойронд “тэсрэлт болох” нь тодорхой болоод байна.

 

Холбоотой мэдээ