Хэт холын зайн гүйлтийн дэлхийн 7 удаагийн аварга Буджаргалд МУ-ын ерөнхий сайд маань гавьяат тамирчин цол өгөхөөр болсон уу?

2021-05-23 297 0

АНУ-ын Нью-Йорк хотноо зохион байгуулагдсан 10 miles буюу 16 километрийн гүйлтийн тэмцээнд Монгол Улсын хэт холын зайн гүйлтийн нэрт тамирчин Б.Буджаргал 1 цаг 06 минут гүйж тэргүүн байр эзэлжээ. Түүнчлэн тэрбээр Нью Жерси мужийн Агуста хотноо тавдугаар сарын 10-16-ны хооронд болсон зургаан өдөр зургаан шөнийн 144 цагийн тэмцээнд 767.7 км гүйж 7 дахь удаагаа аварга болсон юм. Олон өдрийн гүйлтийн зургаан удаагийн аварга Б.Буджаргал өрсөлдөгчдөө олон км-ээр ардаа орхиж илүүрхэж ялалт байгуулсан байна.

Тэрбээр Олон улсын амьтдын эрхийн төлөө байгууллага Петагийн дэмжигч, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон өдрийн гүйлтийн тамирчин бөгөөд түүхий ногоон хоолтон буюу raw vegan хоолны дэглэмтэй учраас тэмцээний турш жимсний цэвэр шүүс ууж гүйсэн байна. Тиймээс Б.Буджаргал өнөөгийн дэлхий нийтийн тулгамдсан асуудал уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг уриатай анх удаа улсаа төлөөлөн гүйснээрээ онцлог болжээ.

Ийнхүү Монголынхоо нэрийг дэлхийд гаргасаар яваа тамирчин маань хэт холын зайн гүйлтээр хамгийн олон түрүүлсэн тамирчин болоод байна. Түүнийг өмнөх тэмцээнд түрүүлэхэд нь МУ-ын ерөнхийлөгч Гавьяат тамирчин цол олгох боллоо гэж хэвлэлээр зарласан ч багагүй хэл ам гарч тэгсгээд дуулиан намжсан.

Наадамд түрүүлсэн бөхдөө хаус, хэдэн зуун саяын машин бэлэглээд байдаг мөртлөө амьдралаа золиослон олон өдрийн гүйлтийн дэлхийн аваргыг 7 дахь удаагаа батлаад байгаа тамирчиндаа ядаж баяр хүргэхгүй байгаа нь спортод элэгтэй Буджаргалыгаа дэмждэг олон мянган Монголын ард түмэнд чамлалттай байгаа нь гарцаагүй юм.

МУ-ын шинэ ерөнхий сайд маань залуу хүн учраас асуудлыг соргогоор харж МУ-ынхаа нэрийг гаргаж буй Б.Буджаргалыг гавьяат тамирчнаар шагначихад бухимдах хүн гарахгүй нь лавтай.

Холбоотой мэдээ