Хүчний харьцаа илт ялгаатай 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль эхэллээ

2021-05-24 363 0

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт 2021 оны зургаадугаар сарын 9-нд явагдана.

Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, Зөв ХҮН электорат эвслээс Д.Энхбат нарын нэрийг дэвшүүлж, баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэхээр хүргүүлсэн билээ.

Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийг бүртгэсэн шийдвэрээ өнөөдөр танилцуулж, үнэмлэхийг гардуулан өгнө. Ингэснээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа албан ёсоор эхлэх юм. Сонгуулийн сурталчилгаа зургаадугаар сарын 7-ны өдрийг дуустал үргэлжилнэ.
Үүнээс гадна нэр дэвшигчдийн хөрөнгө орлого болон мөрийн хөтөлбөр Үндэсний аудитын байгууллага, Авлигатай тэмцэх газрын цахим хуудаст байршуулан олон нийтэд нээлттэй болно.

Нэр дэвшигчдийн урьдчилан рейтингийн судалгаагаар МАН-75%, АН-20%, Хүн нам-5% гэж гарсан нь урьд өмнө нь болж байсан МУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиас нэр дэвшигчдийн “хүчний ялгаа” эрс тэс байгаа нь харагдаж байгаа юм. Нэр дэвшигчиддээ амжилт хүсье.

Холбоотой мэдээ