Н.Түвшинбаяр МҮОХ-ны Ерөнхийлөгчийн ажлаа өөрийн хүсэлтээр өгнө гэжээ

2021-05-27 41 0

Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр ёс зүйн хариуцлагынхаа хүрээнд өөрийн хүсэлтээр ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээлгэн өгөхөөр болжээ.

Энэ тухай Монголын үндэсний олимпийн хорооны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан. Түүний хэлснээр Н.Түвшинбаяр албан тушаалаа хүлээлгэн өгнө гэдгээ өөрийн амаар хэлсэн байна.

Хэргийг сануулбал, Н.Түвшинбаяр энэ оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн багын найз Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан. Уг үйлдлийнх төлөө Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Н.Түвшинбаярыг ШШГЕГ-ын харъяа 407 дугаар хорих ангид нийт 45 хоног цагдан хорьж байгаа юм.

Холбоотой мэдээ