Э.Ананд хүү өнөөдөр эмнэлэгтээ хэвтлээ

2021-05-27 233 0
Shares

БНСУ-д эмчлүүлэхээр явсан Э.Ананд хүү тус улсад тусгаарлалтын 14 хоногоо дүүргээд, өнөөдөр /2021.05.27/ эмнэлэгтээ хэвтжээ. “Хүүгийн эхний шинжилгээнүүдийг хийсэн бөгөөд үр дүн нь муугүй гарсан. Ирэх долоо хоногт эхний мэс засалдаа орно” гэж хүүгийн ээж Ц.Даваа цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.

Нуруу нугалмын орчимд үүссэн хорт хавдрын улмаас бүсэлхийнээс доош мэдээгүй болсон наймхан настай хүүгийн нүднээс бөмбөрөх ботгон нулимс олны сэтгэл зүрхийг шимшрүүлсэн. Энэ мэдээг сонссон, харсан сайхан сэтгэлт монголчууд их, бага гэлгүй хандив өргөж, эмчилгээнд нь шаардлагатай 380 сая төгрөг хоёр сарын дотор бүрдсэнээр Э.Ананд хүү ээж Ц.Даваагийн хамт БНСУ-ын зорьсон билээ.

Shares

Холбоотой мэдээ