Улсын III төв эмнэлэг уушги орлуулах ECMO аппараттай боллоо

2021-05-27 26 0

Улсын III төв эмнэлэг уушги орлуулах ECMO аппараттай боллоо. Эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Мaquet Getting брэндийн Cardiohelp маркийн энэ аппаратыг Дэлхийн банкны санхүүжилтээр Эрүүл мэндийн яамнаас хуваарилжээ. Энэ тоног төхөөрөмжийн коронавирусийн халдварын энэ үед уушгины шалтгаантай хатгаа, амьсгалын дутагдлын үед хэрэглээд зогсохгүй зүрх оруулах эмчилгээний үед ч хэрэглээний дэвшилтэт төхөөрөмж юм байна.

Цар тахлын энэ үед тус эмнэлэг коронавирусийн халдвартай өвчтөнд үйлчлэх эрчимт эмчилгээний 20 ор, эмнэлгийн нөхцөлд зайлшгүй тусгаарлан эмчлэх шаардлагатай өвчтөнд зориулсан 80 ор дэлгэн ажиллаж байна. ECMO аппаратыг ажиллуулахад мэргэшсэн баг шаардлагатай бөгөөд тус эмнэлэгт энэ чиглэлийн сургалтад хамрагдсан 16 хүний бүрэлдэхүүнтэй баг бэлтгэгдэж, үйл ажиллагаа явуулахад бэлэн болжээ.

Ингэснээр Монгол Улсын хэмжээнд Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэгт тус бүр нэг, нийт гурван ECMO аппарат ажиллаж байна.

Холбоотой мэдээ