Хамт байхад хэзээ ч уйддаггүй зурхайн дөрвөн ордтой танилц

2021-06-02 310 0
Shares

1. Хонь

Хонины ордныхон хамгийн хөгжилтэй, зугаатай хүмүүс. Тэд ямар нэгэн хөгжилтэй зүйл хийхдээ заавал календар дээр тэмдэглэдэггүй. Гэнэт байж байснаа найз нөхдөө зугаалганд явах эсвэл гадуур явахыг санал болгодог. Шинэ зүйл туршиж, эсрдэлтэй алхам хийх дуртай. Найзуудаа ч мөн гэрээсээ гарч хөгжилдөөсэй гэж хүсдэг. Мөн тэд маш их эрч хүчтэй, хошин шогийн өндөрт мэдрэмжтэй хүмүүс. Хонинууд инээж эхэлмэгц тэднийг дагаж инээхгүй байх тун хэцүү.

2. Нум

Нумынхан нэг хийж байгаа зүйлээ хийгээд л байх дургүй. Шинэ зүйл хийж, шинэ хүмүүстэй уулзахгүй бол бачимдаж эхэлдэг. Тэд хошин шогийн байгалаас заяасан мэдрэмжтэй, дэлхий ертөнцийг нээж, аялах дуртай. Аливаа зүйлийг хэт хүндээр хүлээж авдаггүй, тайван амгалан хүмүүс. Хүмүүс тэдэнтэй хамт байх дуртай, тэдэнтэй байхад хэзээ ч уйдахгүйгээс гадна ямар нэг санаанд багтамгүй үйл явдал үргэлж болж байдаг.

3. Жинлүүр

Жинлүүрийн ордныхон маш нийтэч бөгөөд хөгжилдөх дуртай. Тэд зугаатай байхад, галзуу бүжиглэхэд заавал согтсон байх албагүй. Тэд гэрээсээ гарч тоглолт, жүжиг үзэж, шинэ ресторанаар үйлчлүүлэх дуртай. Тэд мөн ямар нэг байхгүй байхад дургүй тул гэрээс гарахдаа хамаг юмаа цүнхэндээ чихэж өгнө. Бас найзуудаа ч хамт авч гарах дуртай.

4. Ихэр

Ихрүүд бол жинхэнэ шоучид. Тэд хүмүүстэй хамт байж, сайхан ярилцах дуртай. Хүмүүстэй харилцахдаа сайн сонсогч байж чаддаг тул хүмүүс ч түүнтэй хамт байхдаа сэтгэл хангалуун байдаг. Ямар ч зүйлийг хөгжилтэй, хошин сэдэв болгож чадна.

Shares

Холбоотой мэдээ