Про-капитал төв 2021 оны МУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн рейтингийн түүвэр судалгааг хийж үр дүнг зарлалаа

2021-06-02 202 0

Улс төрчдийн рейтинг тогтоох судалгааг хамгийн бодитой гаргадаг цөөхөн байгууллага байдаг. Тэдний нэг бол Монгол-Германы хамтарсан Про капитал судалгааны төв юм. Аливаа нэг улс төрийн намын захиалгагүйгээр хийгддэг тус төвийн энэ удаагийн судалгааны дүн харьцангуй зөрүүтэй гарлаа. Тодруулбал:
Монгол, Германы хамтарсан Про-капитал төв 2021 Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид болох У.Хүрэлсүх, С.Эрдэнэ, Д.Энхбат нарын рейтинг болон НАМУУД-ын рейтингийн түүвэр судалгааг хийж үр дүнг зарлаж байна.


Энэхүү түүвэр судалгаанд оролцсон 5000 иргэдээс Монгол Ардын Намыг 40,9 хувь нь сонгоно гэсэн бол 34 хувь нь Ардчилсан намыг, Парламентад 1 суудал авсан ХҮН намыг 6,5 хувь нь сонгоно гэж хариулсан бол 18,6 хувь нь АЛЬ Ч НАМЫГ СОНГОХГҮЙ гэж хариулсан байна.


Энэ 6-р сарын 09-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болно. Үүнтэй холбоотойгоор тус судалгааны байгууллагаас иргэдийн дунд “Монгол Улсын Ерөнхийлөгчид хэнийг дэмжих вэ” гэсэн судалгааг авахад МАН-ын дарга У.Хүрэлсүхийг 47,4 хувь, С.Эрдэнийг 31,1 хувь нь сонгоно гэж хариулсан бол Д.Энхбат хамгийн бага санал буюу 21,5 хувийн саналыг тус тус авчээ.
Мөн нэр дэвшигчдийн уриа үгэнд өгсөн таны үнэлэлт, дүгнэлт гэсэн асуултанд санал асуулгад оролцогсдын 48,3 хувь нь У.Хүрэлсүхийн “Баялагтаа эзэн Монгол”-ыг дэмжсэн бол, 32,7 хувь нь С.Эрдэнийн “Дарангуйлалгүй Монгол-Ардчилсан Монгол” уриаг дэмжсэн бөгөөд 12,3 хувь нь Д.Энхбатын “Монгол чадна”, 6,7 хувь нь Мэдэхгүй гэсэн хариулт өгсөн байна.


Нэр дэвшигчидтэй холбоотой мэдээллийг www.songuuli2021.mn сайтаас цаг тухайд нь орж сонирхоорой.

Холбоотой мэдээ