Засгийн газрын Хар жагсаалтаас хасах шийдвэр нь биелэх боломжгүй бололтой. Зүгээр л сонгуулийн шоу юу Оюун-Эрдэнэ сайд аа?

2021-06-03 160 0

Засгийн газар цар тахлын хүнд цаг үед зээлийн хар жагсаалтанд орсон 71000 иргэн, аж ахуйн нэгжийн түүхийг хаана хэмээн зарласан. Гэвч энэ нь ташаа зүйл буюу тодорхой шалгуур хангасан хүнд хүчинтэй болохыг Монгол банкны мэдэгдэл харууллаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн шоу байсан гэж үү? хэмээн олон хүн бачимдаж сууна. Уг мэдэгдэлд:

Монгол банкны мэдэгдэл

Дэлхий нийтийг хамарсан Цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг зөөлрүүлэх багц арга хэмжээг Монголбанкнаас авч хэрэгжүүлж байна. Төв банк санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, санхүүгийн салбарт хуримтлагдсан эрсдэлийг бууруулж, цар тахлын дараах Их сэргэлтийг зорин дараах хоёр нөхцлийг зэрэг хангасан зээлдэгч, төлбөр хариуцагчийн зээлийн мэдээллийг лавлагаанд тусгахгүй байхаар Зээлийн мэдээллийн санд тохируулга хийх шийдвэрийг гаргалаа. Үүнд:

Монголбанкны зээлийн мэдээллийн санд нэгээс дээшгүй хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн түүхтэй байх,

Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн ангилалд орсон зээл, төлбөр нь 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө бүрэн төлөгдсөн байх

Монголбанкнаас гаргасан шийдвэр нь 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжих бөгөөд анхаарал хандуулах (хугацаа хэтэрсэн) болон чанаргүй зээлийн ангилалд орсон зээл, өр төлбөрөө 2021 оны 6 дугаар сард багтаан бүрэн барагдуулсан тохиолдолд дээрх арга хэмжээнд хамрагдах боломжийг иргэн, аж ахуйн нэгжид олгож байгаа болно.

МОНГОЛБАНК

Холбоотой мэдээ