”Ээжид битгий хэлээрэй” гээд гэрээсээ оргосон өсвөр насны охиныг олжээ

2021-06-03 714 2

СХД-н Ханын материал дахь гэрээсээ чемодантай хувцсаа аваад алга болсон охиныг олжээ. 2021.06.02-ны орой 7 настай эмэгтэй дүүдээ”Би гурав хоногийн дараа ирнэ. Ээжид битгий хэлээрэй” гээд гэрээсээ оргожээ. Улмаар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад дуудлага өгч эрэн хайсны эцэст өнөөдөр ”Содон” хорооллын тоглоомын талбайгаас охиныг эсэн мэнд олсон сайхан мэдээ байна.

Охины ээжтэй өглөө холбогдож тодруулахад ”Цагдаагийн байгууллагад мэдэгдэж, эрлийн ажиллагааг эхлүүлсэн. Бид одоо хайгаад л явж байна. Одоогийн байдлаар сураг ажиг гараагүй. Хаана байгааг нь мэдэхгүй маш хэцүү байна. Ажиллаж байсан гэх ”Oнлайн ажил” гэх группын админтай холбогдсон. Сураг гараагүй. Охин минь утасгүй болохоор холбоо барьж чадахгүй байна” гэж байсан аж. Гэрээсээ оргох болсон шалтгааныг эргэн мэдээлэх болно.

Өсвөр насны хүүхэд гэрээсээ оргох шалтгаан нь эцэг, эхийн хараа хяналт сул, эсвэл үеийнхэнтэйгээ муудалцсан гэх шалтгаанууд байдаг талаар сэтгэл зүйчид зөвлөдөг. Тиймээс үр хүүхэддээ хараа хяналтаа сайжруулж, тэднийг хэнтэй хэрхэн нөхөрлөж байгаа талаар ярилцаж байх нь чухлыг эцэг эхчүүдэд зөвлөе.

Холбоотой мэдээ