Хурдны зам: ”Танай босс өргөнөөс нь идва, манай босс зузаанаас нь идва” гэдгийн үлгэр болов уу?

2021-06-04 239 1

Асар их үнээр хийгдсэн ч ашиглалтад орохоосоо өмнө дундуураа цуурч олны хэл амны бай болсон Хурдны замын талаар сэтгүүлч Дэлгэрцэцэг нилээдгүй судалсны дүнд ийм нийтлэл бичжээ. Уншигчдад үнэн зөв мэдээлэл хүргэх үүднээс чухам ямар будлиан, мөнгө угаалт болсныг дор хүргэхээр шийдлээ…

Мэдээчин юм болохоороо хааяа мэдээ үзэж өөрийгөө сойдог тод магнай дээр гардаг шиг юм болох юмаа…өнөөдрийн Хөшигийн хөндийн мэдээг хийсэн бол 1 км цаана зураглаачаа зогсоож татуулаад өөрөөсөө задарч хөтлөлт хийгээд…хийхдээ 1 км нь 10 гаруй тэрбумаар бүтэж… одоо ч хүү нь тооцогдож 1км замын өртөг нь өдрөөр өсч байгаа анхны хурдны замыг 19 онд хүлээн авсан ч одоог хүртэл ашиглаагүй. Ашиглаж эхлэх ирэх 7 сараас урьтаад зам тэхий голоороо цуурч хагарал гарчээ…анхны хурдны зам учир төсөвт өртөг нь өндөр энэ бүтээн байгуулалтын 1 км буюу надаас танд хүрч байгаа энэ зайнд 250 хүүхдийн 4 цэцэрлэг барих хэмжээний хөрөнгийг хэдэн жилийн хугацаатай хэдэн хувийн хүүтэй БНХАУ хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж урд хөршийн компани гүйцэтгэсэн юм.


Хөтлөлтийн дараа гүйцэтгэгч компани, туслан гүйцэтгэгч 3 монгол компаний мэдээлэл…зөвлөх компаний тухай…хүлээн авах комиссын акт…ТЭЗҮ…хаанаас хаа хүрэх маршрут…замын бүтээц нтрийг дурьдаад өнгөрсөн 20 онд будаг нь хатаагүй байхдаа хагарч эхэлсэн хурдны зам яагаад хагарсныг төр тогтоолгож хүчрэхгүй өнөөдрийг хүрчээ. Ингээд тэр хэвлэлийн хурал хийсэн даргын яриаг өгөөд дараагийн тэкст…зам дагаж хөгжил ирнэ гэдэг тул Хөшигийн хөндийн хурдны зам аялал жуулчлалын хөгжлийг дараагийн түвшинд хүргэж манай улсын зам тээврийн салбарынханы нүүрийг тахлах бүтээн байгуулалт байх байлаа. Гэвч гадныханы өмнө нүүр тахлах бус нүүр улайлгах бүтээн байгуулалт болсныг сурвалжиллаа…байгаль орчны судалгаа..гүйцэтгэгч компани туслан гүйцэтгэгч компаниудад хэдэн төгрөгөөр ажил гүйцэтгүүлсэн гэх мэт мэдээллийг эргэн сурвалжилна нтр гээд сүртэй дуусгах байсын за… нэг иймэрхүү хийсэн болон хийлгэсэн бол би л лав үзэх байсааан гэхдээ би бүх мэдээг нь үзсэн лд.

Ийм л юм болжээ. Нэгэн Хятад ажилтан зам ашиглалтанд хүлээн авах комисст ‘Хай Монголын зам ийм л байна. Өргөнөөс нь танай босс идваа, зузаанаас нь манай босс идваа’ гэдгийн үлгэр л болох шиг боллоо.

Угтаа ийм л гайхалтай бүтээн байгуулалт байх байж дээ…

  • МАНАЙ ХУЛГАЙЧ НАР ГАДААДЫН ГҮЙЦЭТГЭГЧ НАРТАЙ ХАРИУЦЛАГА ТООЦОХ НҮҮРГҮЙ ЭЭ. ХАХУУЛЬ АВНА, БАС ТӨСЛИЙН МӨНГӨНӨӨС НЬ ИДЭЖ БАЙГАА.ТЭГЭХЭЭР ӨӨРСДӨӨ БУРУУТАЙ. ИЙМ САЙХАН ОЛЗ БОЛСОН ХУЛГАЙЧ НАРЫГ УЛАМ ДААПААЛААД УЛАМ ЗАРДАЛАА ХЭМНЭЭД Л ХУЛХИАДААД ГАРААД ЯВНА. ХУЛГАЙЧ НАР ТЭДЭНД ЮМ ХЭЛЭХГҮЙ НҮҮРГҮЙ БОЛТЛОО БАРЬЦААНД ОРСОН БАЙГАА ДАА

Холбоотой мэдээ