Болдсайхан эмчийн бие маш хүнд байгаа ч Монголынхоо үрсэд амьдрал бэлэглэсээр явна

2021-06-04 629 0

Болдсайхан эмч өөрөө маш хүнд өвчтэй атлаа Монгол улсдаа зүрхний хүнд эмгэгтэй хүүхдүүдэд, ялангуяа хөдөө орон нутагт очиж үнэ төлбөргүй мэс засал хийж эхэлжээ. Эхний ээлжин Хөвсгөл аймагт очиж 10-аад хүүхдэд маш хүнд хагалгаа гардан хийх гэнэ.

Тэрээр ‘амь амьдралаа зориулах эх оронтой, үрстэй, ээж аав, бүсгүйчүүдтэй, ард түмэнтэй, соёл, хэл, түүхтэй, нутагтай байх сайхан. Зөвхөн өөрийн төлөө, хувийн амьдралын төлөө, амь зуухын тулд амьдрах уйтай. Эртний хуучин үзэл байж болох ч би тэр үеийн л хүн’ гэж хувийн нүүр хуудсандаа бичсэн нь олон дагагчынх нь нулимсыг унагасан нь эргэлзээгүй.

Хэнтийн Дадал, Бор-өндөр, Өндөр-Хаан хотоос хойшлуулашгүй хүндэрсэн зүрхний хагалгаанд орох 5 хүүхэд авчирчээ. Араас нь 60-аад хүүхэд түүний алтан гарыг хүлээн хорвоод тэсч үлдэхээр тэмцэж байна.

Дорнодоос 70-аад хүүхэд бас эмчилгээ, хагалгаанд зайлшгүй орох шаардлагатай гэсэн оноштой хүсэлтээ илгээжээ. Хамгийн сүүлийн сайн мэдээ гэвэл Хэнтий аймгийн засаг дарга Идэрбат гэгч шижигнэсэн залуу боловсон хүчин түүний хүсэлтийг хүлээн авч.

Энэ жил аймгийн наадмаар бөх, мориндоо их мөнгөний бай өгөхгүй. Оронд нь нутгийнхаа зөвлөлтэйгөө яриад ‘хязгаараас чинад’ баг буюу Болдсайхан эмчийн багийн үзлэгээр яаралтай зүрхний хагалгаанд орох хүүхдүүддээ туслах хөрөнгийг гаргахаа илэрхийлжээ.

Болдсайхан эмчийн өдөр бүр хэрэглэдэг химийн эм гэнэ…

Байнгын өөдрөг, эерэг, хөгжилтэй фост оруулдаг тэрээр Эх-үрсийн баяраар хөөрхөн хөгжөөгөөд авсан.

Монголынхоо мянга мянган үрсийнхээ өмнөөс Б.Болдсайхан эмчдээ эрүүл энхийг, эрч хүчийг хүсье.

Холбоотой мэдээ