Олны танил болохын дон, онлайнаар мөнгө олмор болох шуналдаа өөрсдөө л автацгаа

2021-06-05 234 0

Хүүхдийнхээ зургаа өөрийнхөө нүүр хуудсаа болгочихоод энд тэндгүй хаа хамаагүй улстай хэрүүл уруул хийж явах эх эцгүүд аймшигтай муухай харагддаг төдийгүй үр хүүхдээ хорлож буй хэрэг юм.


Мөн байнга шахуу лайв, эсвэл влог хийж үр хүүхдээ түүндээ оролцуулж, жаахан авьяастай бол хүүхдээ хөөргөж, бүр будаж шунхадаж, хүүхдийнхээ хүүхэд насыг үгүй хийж ,ирээдүйд хэлбэр хөөсөн хүн болгоход сургаж, өөрсдийн гараар үр хүүхдийнхээ ирээдүйг, өнөө хүртэж буй хүүхэд насыг нь булшилах эх эцгүүд их болжээ. Хүүхэд томчуудын дураараа эрээчдэг , эсвэл баздаг цагаан цаас биш.
Хүүхэд нас бол хамгийн нандин зүйл. Хүн нандин зүйлийг нандигнадаг болохоос хаа хамаагүй гаргаж, хэн дуртайд нь үзүүлж харуулж, амьтан хүний хэл амны бай болгож явдаггүй.

Бага насаа том хүн шиг олны хэл аман дунд өнгөрүүлсэн дэлхийн олон од хүүхдүүдийн амьдрал дийлэнх нь хожим там болон хувирсан олон жишээ буй.

Сайн бод таминь ээ, бодож эс чадваас ядаж Google-дээд хайгаад унш. Таны хүүхэд олуулаа хувааж иддэг боодог, хорхог, талх, боорцог биш байлтай.

ХУЛГАНАЙН ТЭРГЭЛ

Холбоотой мэдээ