Туслах дүрд шалгуулахаар ирсэн А.Хишигдалай шууд л гол дүрд тэнцжээ

2021-06-08 833 0
Shares

‘Universe best songs’ тэмцээнээс төрсөн каррьер нь амжилттай яваа цөөхөн дуучдын нэг бол А.Хишигдалай юм.

‘Тарагтай боов’-оо хөтлөөд даанч хөөрхөн байсан А.Хишигдалайн интертайнмент нэвтрүүлэг ‘Channel-11’ суваг зарагдсанаас болоод зогссон. Түүнээс хойш ‘Star’ телевизэд мэдээний хөтлөгч хүртэл хийж үзсэн бүсгүй өдгөө ‘HD Монгол’ телевизийн DNA шоу нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж байгаа билээ.

Хөрвөх чадвартай сайтай А.Хишигдалай дуучин, жүжигчин, хөтлөгч, модель, гоо сайхны дэлгүүрийн нүүр царайгаар ажилладаг бөгөөд өөрийгөө салбар бүрт сорьж яваа дайчин бүсгүй.

Өмнө нь ‘Сайн уу, амьдрал минь-2’ кинонд тоглоод амжсан тэрээр ‘Guys’ хамтлагийн гишүүн, СТА Д.Лхагвын өөрөө кино зохиолыг нь бичиж найруулсан төдийгүй гол дүрийг нь бүтээсэн ‘1990’ уран сайхны кинонд гол дүрийг бүтээсэн юм. Тус бүтээлд ардчилсан хувьсгалын эхэн үе буюу нийгэм өөрчлөгдөж, дэлгүүрийн лангуу хоосорсон тэр л хүнд хэцүү нийгмийн залуусын хайр сэтгэл, дуу хөгжмийн тухай өгүүлэх аж.

А.Хишигдалай ‘1990’ киноны туслах дүрийн сонгон шалгуулалтад шалгуулахаар ирсэн бөгөөд ‘Би ер нь гол дүрд шалгуулж үзье’ хэмээхэд нь кино багийнхан түүний өөртөө итгэлтэй занг хүндлэн зөвшөөрчээ. Ингээд гол дүрийн пробонд тэнцсэн бүсгүй киноныхоо дүрийг ч чамлахааргүй амилуулсан хэмээн найруулагч Д.Лхагва үнэлдэг юм билээ.

Ц.Маргад

Shares

Холбоотой мэдээ