СЕХ: Нэр дэвшигчийн зураг, намын лого, таних тэмдэг бүхий хувцас өмсөхийг хориглоно

2021-06-09 70 0

СЕХ-ны Хууль зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ мэдээлэл хийлээ.

-Сонгуулийн санал хураалтын өдөр цахимаар сурталчилгааны шинжтэй зүйл явуулах, саналын хуудасны зургаа нийтлэх зэргийг хориглодог.

Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор зогссон. Сурталчилгааны хугацаанд нэр дэвшигчийн зураг, лого, таних тэмдэг бүхий хувцас өмсөх боломжтой. Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор хаагдсан учраас ямар нэгэн байдлаар нэр дэвшигчийн зурагтай, логотой хувцас хэрэглэл өмсөхийг хуулиар хориглоно.

Хоёрдугаарт, саналаа өгсөн иргэд хэн нэгнийг дэмжсэн, дэмжээгүйгээ илэрхийлэн саналын хуудасны зургийг авах нь хуулиар хориотой үйлдэл. Таны тухайн нэр дэвшигчийг дэмжсэн эсвэл эс дэмжсэнээ илэрхийлж байгаа хэлбэр бол саналын хуудсаар саналаа өгөх явдал юм. Сонгуулийн сурталчилгаа зогссон байхад нам эвслийн уриа, далбаа бүхий зүйлийг цахим орчинд явуулах нь сонгуулийн хуулийг зөрчиж байгаа хэлбэр бөгөөд үүнд Харилцаа холбооны зохицуулах хороо хяналт тавьж ажиллаж байна” гэлээ.

Холбоотой мэдээ