Эгч дүү хоёрын дебют

2021-06-09 266 0
Shares

Эмэгтэй хүн эрдэнийн чулуу хоёр жижигхэн байхдаа үнэтэй гэгдэх үгэнд яв цав нийцэх бүсгүй бол жүжигчин Б.Мишээл. Тэрээр чамгүй сайн жүжигчин гэдгээ улам бүр нотолсоор буйг ‘Эможи-2’ цуврал, ‘Нийслэл хүүхэн’ зэрэг уран бүтээлээс харж болно.

Б.Мишээл 2015 онд хувиараа бизнес эрхлэгч М.Цэнгүүн хэмээх залуутай цуутай хурим хийн гэрлэж, хөөрхөн хүүгийн аав ээж болцгоосон ч нэг их удалгүй өрх тусгаарласан.

Одоо жүжигчин бүсгүй Нийслэлийн Инноваци технологийн асуудал хариуцсан төслийн удирдагч Д.Ихбаяртай дэр нийлүүлснээр хоёр дахь амьдралаа эхлүүлээд буй.

Б.Мишээл эхээс гурвуулаа бөгөөд эгч дүү хоёртойгоо гоо сайхны Foccalure брэндийн нүүр царай болжээ. Эгч Б.Дөлгөөн нь нөхөр хоёр хүүхдийн хамт эгэл даруухан аж төрдөг бүсгүй аж.

Харин дүү Б.Үжингийн карьер үеийнхэн дундаа дээгүүрт эрэмбэлэгддэг нь реклам сурталчилгаанд их тоглодгоос ойлгомжтой. Инстаграм хуудастаа дагагч олонтой төдийгүй Тик ток од гэж байгаа.

17 настай Б.Үжин дуучны хувьд чамлахааргүй амжилттай яваа Саштай хэсэг хугацаанд үерхэж байгаад хоёр тийш болжээ. Тэдний үерхлийг залуу үеийнхэн ихэд дэмжиж, олны талархлыг хүлээгээд байсан бол хосын салалт фэнүүдийг нь гонсойлгож орхисон аж.

Саш Үжингээс салаад ‘No love’ хэмээх нэртэй дуу гаргасан бол Үжин ч мөчөөгөө өгөлгүй ‘Quarentine mood’ дуугаа дуучин AM-C-тэй хамтран дуулсан нь зүгээр ч нэг өхөөрдөм царайтай нэгэн биш дуулах ур чадвартай гэдгээ олонд харуулсан хэрэг болов.

Ц.Маргад

Shares

Холбоотой мэдээ