Б.Жаргалсайхан: Хүрэлсүхээ цар тахал тамтагаа алдлаа, зориуд тараагаад байгаа нөхдийг хашраагаад өг…

2021-06-24 1364 0
Shares

Маргааш улсын ерөнхийлөгч тангарагаа өргөх өдөр. Баярын өдөр гээд шуугилдаад, шоудах гээд бүр тэсч ядсан нөхдүүд ч байх шиг. Тэгээд яахав цар тахлын тархалт дахиад л дээд цэгтээ хүрнэ. Хүрэлсүхээ тангарагаа өргөөд л цар тахлыг зориуд тараах санаархалтай нөхдийг хатуу хашраагаад өг.

Манайхан наадамлахгүй л бол хүнээ байчих юм шиг хандахаа боль.  Юун наадам цаана чинь жирэмсэн эхчүүд амь насаа алдаад эхэллээ. Зүүн тийшээ бүр хэцүүдлээ. Багануур, Налайхад бүр тамтгаа алдсан мэдээлэл байна. Арван хүн тутмын хоёр нь л цар тахал тусаагүй байна гэнэ. Энэ чинь эвлрэхээс өөр замгүй үлджээ гэдгийг хэлээд байна.

Нийслэлийнхэн маань их сонин хүмүүс юм. Тэднийг төмрөөр хийчихээгүй л бол цар тахлын нян тээсэн нөхдүүд гудамжаар пиг байх шиг. Ямар сайндаа энэ түгжрээд байгаа авто замыг хар л даа. Юу ч болоогүй юм шиг сэлгүүцэж буй хүнийг ёстой ташуурдаад авмаар. 3-4 р хороолол байна. Худалдаа наймаа хийх, зах хэсэж байгаа юм шиг яваа хүмүүсийн тархи ер нь ажиллаж байна уу. Улс орны эмч, эмнэлгийн ажилтнууд чинь туйлдаа хүрчихлээ. Жаахан иргэнлэг байж гэртээ бай. Баар, рестораны эзэд бид дампуурлаа нээж өгөөч гэж уриалга гаргасан байх юм. Энэ чинь юу болоод байнаа. Албаар тараах санал гэж ойлгож болохоор. Нээчихвэл үйлчлүүлэх, баяр, наадам тэмдэглэх эргүүнүүд захаасаа аваад гарах л байх л даа. Хэрхэвч дэмжиж болохгүй санал гэж зөвлөх байна.

Бүр маскгүй хүн ч мэр сэр харагдах. Тэднийг ёстой торгоод эхлээч гэж хотын даргад хэлэх байна.  Наадам хийнэ гэж нэг хэсэг дэмийрцгээлээ. Тэгвэл хөдөөнөөс адуу ачсан хэдэн зуун уяачид хотыг тойроод буучихна. Тэд чинь унаач хүүхдүүд, туслах малчид, аягчин шивэгчин гээд хэдэн мянгаар цугладаг юм байгаа биз дээ. Япон хүнээс бид ийм аминч зангаараа л хол илүү юм байна. Гэтэл тэд олимпийг хийлгэхгүй гээд гудамжиндаа жагсаж байх.

Shares

Холбоотой мэдээ