Хятад мотоциклоос болж хичнээн хүн хорвоог орхив?

2021-06-25 217 0

Стандартын бус гэж ямар мотоциклийг хэлээд байна вэ. Үүнд БНХАУ-д үйлдвэрлэсэн, манай улсад ихэвчлэн оруулж ирж буй, техникийн чанарын стандарт хангаагүй, үйлдвэрлэж буй орны тухайн бүс нутагт баримталж буй стандартаар угсарсан байдаг аж.

Нэгд, ийм мотоцикл манай улсад зөвшөөрөгдөөгүй байдаг. Тодруулбал, ийм мотоциклийн дугуйн обудыг голдуу хайлшаар хийсэн байдаг. Ийм мотоциклийг засмал замд унахаас биш манайхан шиг дов сондуул ихтэй шороон замд хайлш нь цохигдсоор бутардаг аюултай аж. Мөн хүндийн жин нь доороо байрладаггүйгээрээ хятад мотоцикл аюултайд тооцогдож байна. Манай улсад мотоцикл худалддаг албан ёсны зөвшөөрөлтэй 2-3-хан ААН байна. Тэдний оруулж ирж буй мотоцикл үйлдвэрлэл болон хэрэглээний стандартын шаардлага хангасан байдаг бол стандартын бус, зөвшөөрөгдөөгүй мотоциклийг хүмүүс хувиараа оруулж ирсээр байна. Гаалийн мэдээллээр манай улсад жилд дунжаар 40-50 тэрбум төгрөгийн 35-40 мянган мотоцикл орж ирж байна. Үүний 80 хувь нь БНХАУ-ын, үлдсэн хувь нь Япон, Энэтхэг, АНУ, БНСУ-ынх аж.

Нэг ёсондоо энд гаалийн бүрдүүлэлт хийж, татвар авахаас өөр улсаас тавьж буй техникийн хараа хяналт байдаггүй. Хувь худалдаачдаас мотоцикл худалдан авахад гаалийн бичиггүй, зөвхөн танилцуулга үзүүлэхээс хэтэрдэггүй байна.

Холбоотой мэдээ