Сенсаци: Шатахууны үнийг огцом нэмэхээр үгсэн хомсдол үүсгэж ард түмний халаасыг тэмтэрч эхэллээ

2021-06-25 189 0
Shares

Цар тахлын халдвар хяналтаас хэтэрлээ. Дайны хажуугаар дажин гэгчээр эдийн засаг хүндэрч иргэдийн халаас нимгэрч байхад  Шатахуун импортлогч компаниуд Ерөнхийлөгчийн сонгууль дуусмагц үнээ нэмэхээр нууцаар тохиролцож агуулахаасаа АИ-92, АИ-80 шатахуун борлуулахаа больжээ. Харин дизель түлшийг жижиглэнгийн үнээс нь хямдаар бөөндөж байна. Өөрөөр бол, үнээ өсгөхөөр бэлтгэл хангаж, шатахуунаа нөөцөлж байна гэх хардлагыг баталж байна.


Эдийн засаг элгээрээ хэвтэж, иргэд бүсээ чангалж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх нь тодорхой болоод байна. Тодруулбал, дэлхийн зах зээл дээр газрын тосны бүтээгдэхүүний үнэ огцом өссөнтэй холбоотойгоор өдөрт 1-2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж эхэлсэн шатахуун импортлогчид сонгууль дуусмагц шатахууныхаа литр тутмын үнийг нэгэн зэрэг нэмэхээр болж, тохиролцсон байна.

Shares

Холбоотой мэдээ