Шинэхэн Ерөнхийлөгч хөл хориог цуцлаж хүмүүсээ хөдөө гаргах арга замыг судал хэмээн ЗГ-т даалгажээ

2021-06-26 931 0
Shares

Өвөлжин, хаваржин хоригдсон хүмүүс арай гэж зунтай золготол бороошоод дулаардаггүй. Ковидгүй зуныг мөрөөдөж байсан чинь зунгүй ковид болчих гээд сандаргаж байна. Өнөөдрөөс л зунтай золгож магадгүй нь. Гэтэл төр засгаас хөл хорьж магадгүй мэдээ сошиалаар нэг шуугиж, хүмүүсийг дахиад уу гэж уцаарлахад хүргэж байна. Яахав цар тахлыг дарах хамгийн зөв арга бол хөл хорио, үүнийг дэлхий нийт хүлээн зөвшөөрч, халдвар нэмэгдээд ирэнгүүт иргэдээ гэрт нь суулгачихдаг. Бид ч бас нэлээдгүй хоригдож, эмнэлгийн ачааллаа чамгүй багасгаж авсан. Харин одоо нөхцөл байдал дахиад л хүндэрч, өдөрт илрэх халдварын тоо 3000 руу дөхөж, нас баралт ч 10-аас буухаа болилоо.

Энэ нөхцөлд хөл хорихгүй л бол халдварын хүндрэл улам нэмэгдэж, нас баралт өснө гэж эрүүл мэндийн салбарынхан айлгаж эхлэв. Хөл хорих ч амархан л даа. Гэхдээ ийм зуны цагт хүмүүс хоригдох уу л гэдэг байна. Хавар, өвөлгүй гэртээ хоригдсон хүмүүс хөдөө гадаа явж, агаар салхи амьсгалыг хүсч байгаа. Тиймээс хотынхныг хөл хорихгүйгээр хөдөө явуулбал ямар вэ. Гэрээ, майхан саваа бариад гол ус бараадаж, жаахан тархвал хотын халдвар буурч ч магадгүй. Зун л энэ хот нэг суларч, агаар сэлгэдэг шүү дээ. Асар их төвлөрөл халдварыг улам сэдээгээд ч байгаан билүү. Сая гаруй хүн цугласан том хот шүү дээ.

Гэхдээ иргэд эрсдлээ өөрсдөө үүрнэ. Хөдөөнөөс халдвар авах уу, эсвэл хөдөөнийхөнд халдвар тараах уу гэсэн том эрсдэл тосч байгаа. Товчхондоо хүний хөлөөс хол зайдуу л байхыг л анхааруулж буй хэрэг. Хөдөө очоод айлд шаваад байвал асуудал ундарна. Харин майхан савтайгаа уул усаа бараадаад агаарлавал нэг их асуудал үүсэхгүй биз. Юун төлөө өргөн уудам газар нутагтай билээ. Ёстой уул уулын аманд очоод тархсан ч болно шүү дээ.

Хөдөөд ч халдвар авах том эрсдэлтэй. Алс холын суманд ч халдвар гарчихсан, хэдэн арван хүн өвдчихсөн л байгаа. Тэгэхээр хотынхон гэрээсээ эрүүл гараад хөдөөнөөс халдвар авч магадгүй эрсдлийг тооцох нь зүйтэй. Нөгөө талаар хөдөө байгаа аав ээж, ах дүү, хамаатан садандаа халдвар аваачаад өгч ч магадгүй. Тэгэхээр эрсдэл бүхнийг тооцож, аль болох бөөгнөрөхгүй алс хол байх нь л зөв арга.

Дөрвөн уулын дунд, дөрвөн хананы дотор хоригдож залхсан нийслэлчүүдээс дахиад хөлөө хориулах уу, халдвар хамгааллын дэглэмээ бариад хөдөө гарч агаарлах уу гэсэн асуултыг асуух утгагүй байх л даа. Хаана ч халдвар байгаа гэдгийг ухамсарлаж, хариуцлагаа жаахан өндөрсгөөд хөдөө гарцгаавал яасан юм бэ, хэдүүлээ. Ванкциндаа найдаад шүү дээ. Иймээс шинэхэн Ерөнхийлөгч маань ард түмнээ бодоод ХӨЛ ХОРИОГ ЦУЦЛААД ХӨДӨӨ ГАРАХ БОЛОМЖЫГ СУДАЛ ХЭМЭЭН ЗАСГИЙН ГАЗАРТ ДААЛГАЖЭЭ.

Shares

Холбоотой мэдээ