У.Хүрэлсүх та АРД түмэндээ ”хүсээгүй хүүхэд” биш гэдгээ харуулаад өг яг одоо

2021-06-27 523 0

Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх түүхэндээ хамгийн их сенсаци дагуулан сонгогдож  тангарагаа өргөлөө. Өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулга буухдаа мөн л сенсаци дүүрэн тахимаа өглөө. Монгол улсын төрийн тэргүүнүүдээс хамгийн шийдэмгий, хамгийн өөрийнхөөрөө, хамгийн хамгийнаараа ялгарах У.Хүрэлсүхээс маш их зүйл иргэд хүлээж байгаа.

Цар тахлын халдвар дээд цэгтээ хүрч өдөрт халдвар авагсдын тоо нэмэгдэж, мөн нас барагсдын тоо буурахгүй байгаа ийм хүнд үед элдэв улс төрийн шоу, хэрүүл, амбиц хэнд ч хэрэггүй тэрээр маш сайн ойлгож байгаа. Тиймээс нөгөө Шударга бус зүйлтэй эцсээ хүртэл тэмцэнэ, эх орон, газар шорооныхоо төлөө амиа алдахаас ч айхгүй хэмээн зарлаж байсныг нь сануулах илүүц биз. Гол нь түүний эрс шийдэмгий шийдвэр яг одоо хэрэгтэй байна. Нэг өдөр, нэг цаг, нэг минут ч алдаж болохгүй. Учир нь эмнэлгийн орон дээр ү.хэлтэй тэмцэж буй эхчүүд, хүүхдүүд, нярай гээд асар олон Монгол хүний амь дээсэн дөрөөн дээр байна.

Шинэ хүнтэй болохоор Монголчууд “Хүн нэмэхээр Хүнс нэмдэг” гэж билэгшээн баярлдагсан. Харин энэ удаа ихэнхи нь л эргэлзэж эмээсэн, уурлаж бухимдан урам нь хугарсан харагдах юм.

Хүүк “Хүсээгүй хүүхэд” л болчихов уу даа? Тиймээс ард түмэндээ хэн гэдгээ харуулаад өг У.Хүрэлсүх ерөнхийлөгч өө…

ЕРӨНХИЙЛӨГЧ ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ухнаагийн Хүрэлсүх өнгөрсөн Баасан гаригт  тангараг өргөж, албан ёсоор үүрэгт ажилдаа орлоо. Тэрбээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр  зургаан жилийн хугацаатай Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэх анхны төрийн тэргүүн гэдгээрээ онцлог.

Монгол Ардын намаас нэр дэвшигч У.Хүрэлсүх зургадугаар сарын 9-ны өдөр болсон 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд сонгогчдын 60 гаруй хувийн саналаар үнэмлэхгүй ялалт байгуулан сонгогдсон юм.

Холбоотой мэдээ