Дарга нар наадам үймүүлж, наадам найруулсан нэрээр мөнгө иддэгээ больчихвол зүгээр юм

2021-06-27 399 1
Shares

Жанцанноров гуай нэгэнтээ Улсын их баяр наадам бол Монгол түмний нэг ёсны дархлаа юм. Бид жилд нэг удаа морио уралдуулж, бөхөө барилдуулж, сураа харваж эрийн гурван наадмаа хийснээр Монгол хүн гэдгээ дахин шинээр мэдэрдэг, Монголоороо бахархах бахархал дахин сэргэдэг гэж хэлсэн байдаг.

Үнэхээр голыг нь олж хэлсэн үг. Гэтэл сүүлийн үед үндэсний бөхөө ч барилдуулж чадахгүй дээрээ бид туллаа. Тун эмгэнэлтэй байдалд хүрлээ. Бөхийн холбоо нь хуваагдсан, Сагсан бөмбөгийн холбоо нь хуваагдсан, Ардчилсан нам нь хуваагдсан. Ер нь Монголчууд дандаа хуваагддаг зантай гэдэг нь үүгээр илэрдэг.

Үндэсний бөхийн холбооны тэгүүн Магалжав болон түүний нөхөд шударга зарчим барьж, хууль журамд нийцсэн шийдвэр гаргаж түрүү жилийн улсын баяр наадмын түрүү бөх Оюунболд нарын цолыг хурааж, Батсуурь аваргын чимгийг хурааж цол олгох талаар зөв зүйтэй шийдвэр гаргаж баяр наадмын комисст хүргүүлсэн. Хүлээн авсан комисс нь ерөнхийлөгчид уламжлаад байхад л тодорхой шийдвэр гарахгүй байна даа. Цахим наадам зохион байгуулах үеэр бөхчүүдийн хооронд нилээд маргаан гарч, түүнийг наадам зохион байгуулагчид хэрхэн зохицуулхыг ард түмэн бид харах үлдлээ дээ.

Ядаж л Монгол түмний бахархал бөхийн барилдаанаа элдэв хэрүүл, уруулгүй тайван амгалан хиймээр байна. Ард түмэн чинь та бүхний хоорондоо толхилцсон элдэв маргаанаас чинь залхаж гүйцээд байна. Ёстой л “Шадав нь авна уу, Готов нь авна хамаа байна” гэдэг шиг хэн нь тэргүүн  байх нь ард түмэнд сонин биш сайхан шударга, гал гарсан барилдаанаа үзээд наадчихмаар байна шүү бид чинь.

Shares
  • Дарга нар наадамын хаялгаар мөнгө иддэг нь үнэн,тэгээд л наадамын төлө үхэлдээд байгаа хэрэг,тэрнээс биш ард түмнээ боддог бол энэ их үхэл хагацал өвчин зовлонгийн дундуур наадам хэнд хэрэгтэй юм бэ?хичнээн зуун хүн үхэж хичнээн зуун хүн өнчирч хань ижлээсээ салаж байхад юуны чинь гал гарсан барилдаан үзэх,яасан олон түмнээ боддогүй  хүх байнаа,ядаж энэ их үхэл хагацалын дараа наадаж тэр гал утаагаа гаргацгааж болохгүй юу?үхэл зовлон тэр гал гарсан барилдааны тонтонд ч учирахыг хэн мэдлээ

Холбоотой мэдээ