ЭМЯ-ныхан Цар тахлын ямар вир.ус Монголд халдварласныг тодруулахыг хүсэхгүй байгаа юу?

2021-06-27 610 0

Америкийн “СИ ДИ СИ” хэмээх лабораторийн эрдэмтэд Монгол улсад тархаж буй вирус нь мутацид орж уу үгүй юу гэдгийг Стэнфорд, Колумбийн их сургуультай хамтраад судлаад тодруулаад өгье гэдэг саналаа тавиад удаж байгаа гэнэ. 1000 хүнээс дээж аваад явуулчивал цар тахлын вирусний талаар тодорхой судалгаа хийж бидэнд томоохон тус болох юм байна. Оношоо тогтоогоогүй байж эмчилгээ хийнэ гэдэг бол хаана очихоо мэдэхгүй далайд сэлүүрдэхтэй ижил ойлголт биз.

Манай Эрүүл мэндийн яамны зүгээс 2000 дээжийг энэ долоо хоногт АНУ-руу явуулах гээд материалаа ЭМЯаманд өгсөн юм байна. Гэтэл ЭМЯ ямар нэг ашиг сонирхолоор гацаагаад, аар саар шалтаг хэлээд зөвшөөрөхгүй байгаа нь судлаад үзэхэд ямар нэгэн но илрэхээр ноцтой асуудал юм.

Энэ хооронд нь өдөр бүр 10+ хүн цар тахлын улмаас нас барж, 2000+ шинэ дохиолдлууд бүртгэгдсээр байна. Ард түмнээ бодсон бол эртхэн дээжээ явуулаад цар тахлын халдварын талаар дүгнэлт гаргуулаад эмчилгээнийхээ арга барилаа түүндээ тулгуурлан өөрчлөхгүй бол цөөхөн Монголчууд чинь цар тахлаар нөгөө ертөнц рүү яваад дуусах нь.

Үхэ.л сэхэлийн зааг дээр хичнээн мянган хүн байгааг хүн бүр мэдэж байгаа, ялангуяа салбар Эрүүл Мэндийн Яамныхан энэ талаар хамгийн ихээр мэдэх хүмүүс. Хүнийг аврах уу, алдах уу гэдэг нь  цаг, минутын асуудал баймаар. ХӨСҮТ болохоор нэг сарын өмнө Япон руу 50ш сорьц явуулсан ч одоо болтол хариу нь ирээгүй байгаа гэх. Яг өнөөдөр манай улсад яг ямар төрлийн вирус хүчтэй тархаж байгааг хэн ч мэдэхгүй байгаа нь хамгийн ноцтой асуудал. Вакцин болон эмчилгээ хар таамагаар л явж байгаа юм байна гэж ойлголоо. Цар тахлаар хэсэг хүмүүс мөнгө хийж байгаа нь үнэн бололтой.

Гадны эрдэмтэд цусны дээж биш зөвхөн хамар залгиурын арчдас л авч шинжилгээ хийж, хамтран ажиллахыг хүссэн байна. Ингэхдээ манай улсаас нэг ч төгрөг гаргахгүй хийх гэнэ. Чухам хаана, хэний ямар том эрх ашиг хөндөгдөх гээд энэ олоны хүний амыг дээсэн дөрөөн дээр тавьж байгааг удахгүй олж нийтлэх болно.

Холбоотой мэдээ