Оюунхорол сайд төрийн ордонд Баттөр буюу Ангуучтай тааваараа унтжээ

2021-06-28 2863 1
Shares

Байгаль орчны сайд, УИХ-ын гишүүн асан, Отгонтэнгэр их сургуулийн ТУЗ-н дарга гээд олон тодотголтой Оюунхорол ‘унтааха’ гэж хөөрхөн хоч аваад удаж байгаа. Тэгвэл Монгол улсын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол дээр тэрээр мөн л унтаж орхив. Папарацчдын дуран эгзэгтэй мөчийг яаж зүгээр орхих вэ? Түүнд төрийн өндөр ёслол сонин биш байсан уу, эсвэл урьд шөнийн партиний ядаргаа гараагүй байсан уу? гэдэг нь эргэлзээтэй. Ямартай ч үе үехэн унтсан зураг нь сошиалаар тарж олныг алмайруулдаг болж дээ. Дараагийн удаа УНТААХАЙ сайд маань ямар сюрприз барихыг харах л үлдлээ.

Хоолны газрынхантай “Хариуцлагын гэрээ” байгуулж ажиллахаар болов

Коронавируст халдвараас урьдчилсан сэргийлэх үүднээс ресторан, хоолны газар, кафе эрхлэгчдийг халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж ажиллах “Хариуцлагын гэрээ” байгуулах уулзалт өнөөдөр Соёлын төв өргөөнд боллоо.

Халдварт цар тахлын улмаас дээрх үйлчилгээний газруудын үйл ажиллагааг нь тодорхой хугацаагаар хязгаарлаад байгаа юм. Үүнтэй холбогдуулан хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарынхан “Монголын ресторан зоогийн газрын холбоо” ТББ-аар дамжуулан хариуцлагын гэрээг байгуулан, мэргэжлийн байгууллагаас тавих шаардлагыг чанд мөрдөн ажиллах хүсэлтийг НОК болон нийслэлийн удирдлагад тавьсан юм. Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зоогийн газар эрхлэгчдийн холбооны гишүүн, төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

 

 

 

Shares

Холбоотой мэдээ