Морины уралдаан хийвэл улсын хэмжээнд 1000 гаруй багачууд цар таха.л тусах эрсдэл байна

2021-06-28 1530 1
Shares

Өнөө жил Ардын хувьсгалын 100 жилийн ой хэмээн төр засгийн зүгээс буюу эрх баригч намаас 10 тэрбум төгрөг төсөвлөн нүсэр наадам хийхээр хийрхэж суугаа. Гэвч иргэд олон нийтийн зүгээс эсэргүүцэлтэй өдөр ирэх тусам тулж буй энэ удаагийн наадмыг цаг тахлын энэ хүнд үед яаж ийгээд зохион байгуулах сонирхол спортын холбоодод ч мөн багагүй байна. Тухайлбал хурдан морьдын уралдааныг зохион байгуулах санаархал Морин спорт, уяачдын холбоод байгаа нь нууц биш бололтой.

Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баярт зориулсан хурдан морины уралдаанд зургаан насны нийт 310 хурдан морьд, давхардсан тоогоор 84 унаач хүүхэд уралдсан байдаг. Хэрэв энэ жил морины наадмыг зохион байгуулбал 400 гаруй морьдод 100 орчим унаач хүүхэд уралдахаар байгаа юм. Энэ бол зөвөн улсын баяр наадамд уралдах морь ба унаач хүүхдийн тоо юм. Үүн дээр 21 аймгийн наадамд дундажаар 50 орчим хүүхэд уралддаг гэж үзвэл улсын хэмжээнд баяр наадмын өдрүүдэд 1200 орчим хүүхэд наадамд морь унаж оролцдог гэсэн үг юм.

Өмнөх баяр наадмын жишээг харахад 2019 он дөнгөж гараад хурдан морь хөлслөх үеэр 10 настай хүүхэд мориноос унаж нас барсан, мөн нэгдүгээр сарын 18-нд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд болсон уралдаанд хүүхэд мориноос унан ноцтой бэртэж гэмтлийн эмнэлэгт ухаангүй иржээ.

2017 онд хурдан морины уралдааны явцад нийт 629 хүүхэд мориноос унаж, үүнээс гэмтэл авсан 169 байгаагаас гурван хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болж, хоёр хүүхэд нь амь насаа алдсан.

Унаач хүүхэд бол 12 хүртэлх насны багачууд. Тэдний дунд охид ч бий. Унаж бэртэхээс эхлээд тэднийг тойрсон эрсдэл тун өндөр байдаг.

Гэтэл манай улс 12 нас хүртэл хүүхэд багачуудаа хараахан дархлаажуулаагүй, наадмын морь унуулах нь битгий хэл, наадаж тоглохыг нь ч хорьсоор байгаа. Дээрээс нь өдөрт гарч буй 2000 гаруй халдварт мөнөөх насныхан өртөж байгаа бөгөөд энэ тоо өсөх хандлагатай байна. Нас барах иргэдийн тоо ч өсөн нэмэгдсээр хэдийнэ 600 руу дөхөж явахад наадам хийх, тэр тусмаа бага насны унаач хүүхдүүдийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулан байж уралдаан зохион байгуулах нь хэн хүний санаанд багтамгүй явдал.

Уралдаанч хүүхдээр морь унуулахад 100 мянган төгрөгөөр даатгуулдаг бөгөөд нөхөн олговрын дээд хэмжээ 20 сая төгрөг байдаг байна. 20 сая төгрөг бол хамгийн муугаар бодоход эрсдэж эндэхэд бяцхан үрсийн амийг үнэлсэн мөнгөн дүн. Гэтэл унаад үхчихдэггүй юм гэхэд уралдаж яваад цар тахал тусах эрсдэл байсаар байна. Үр хүүхдийнхээ амийг уяачидтай наймаалцах эцэг эх, улс орныхоо ирээдүйг наадамд өргөх төр засаг битгий байгаасай.

Shares
  • Hetsuu ch yumaa daa, hunee bodohoo baisan zasag turtei, gants jil tevcheed unjuuchee geed baikhad l chichreed dairaad bdag. Hurelsukh ni 100 jildee naadmaa hiij, naadmaa neehgui bol bolohgui bolchood baij yadaad bgam bailgui dee. Denduu gunigtai, uneheer aimaar, munhag, setgelgui humuusee ood ni orgood bhaar iim l bolj bgan, 

Холбоотой мэдээ