ХУВИАСАА 15 САЯ ТӨГРӨГ ГАРГАЖ СУМАНДАА АМЬСГАЛЫН АПАРАТ БЭЛЭГЛЭСЭН ЗАСАГ ДАРГА

2021-06-29 2298 0
Shares

Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын эмнэлэгт цар тахлын өдрүүдэд амьсгалын апарат ус агаар мэт хэрэгтэй байсан юм.

Тиймээс тус сумын уугуул, суугуул бүх иргэд нийтээрээ аян зохион байгуулж амьсгалын аппаратаа авч чадлаа. Амьсгалын аппарат авах хөрөнгийн 50 хувь 15 сая төгрөгийг тус сумын Засаг дарга хувиасаа санхүүжүүлсэн бөгөөд Моломын Мөнх-Эрдэнэд сумын иргэд маш их баярлаж буйгаа илэрхийллээ.

Цаашид Авсан тоног төхөөрөмжөө ашиглаж сурах, ариг гамтай хэрэглэх л чухал болж байна хэмээн Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Эрүүл мэндийн төвийн хамт олон хэлж байна.

Shares

Холбоотой мэдээ