VANDEBO: Итгэж, тэтгэдэг сайн ахтай байна гэдэг ховорхон хувь заяа

2021-06-30 1177 0

Сүүлийн үед төрийн ордонд тамхи татаж, төрийн тэргүүний хуурай дүү нараар тодорч олны анхаарлыг татаад байгаа “Vandebo” хамтлаг тун ч богино хугацаанд амжилтад хүрч буй хамтлагуудын нэг яахын аргагүй мөн. Тэдний гаргасан дуу бүр залуусын дунд хит болж сүүлийн үед ихэд эрэлттэй байх болжээ. Тус хамтлагийг “Опозит” хамтлагийн гишүүн Г.Энэрэл гаргаж ирсэн гэлцдэг. Г.Энэрэл “Vandebo” хамтлагийн залуус маш тууштай, аливаа зүйлийг хурдан сурдаг. Энэ нь тэдний бусдаас ялгарах онцлог, амжилттай яваагийн шалтгаан хэмээн ярьж байсан удаатай.

“Vandebo” хамтлагийн “Мангар том зүрх” тавхан минутад бүтсэн, хоёр сая хандалттай гэсэн рекордтой. Өсвөр үеийнхийг “шууруулсан” энэ дуу 2019 оны хоёрдугаар сарын 14-ий өдөр буюу гэгээн хайрын баяраар хоёр сая хандалт авчээ. “18 Sav­age” гэсэн дуу нь гарснаас хойш “Vandebo” хамтлагийн нэр хүнд огцом өсч, олон шинэ дуу гаргасан гэж фенүүд нь ярьдаг.

Хамтлагийн гишүүн Ш.Энхжамц ШУТИС- ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн системийн аюулгүй байдлын ангид суралцдаг. Нөгөө гишүүн Б.Эрдэнэболд ШУТИС-ийн Механик,тээврийн сургуульд механикийн инженер мэргэжлээр суралцаж байна.

“Vandebo” гэсэн нэрийг хамтлагаараа ярьж байгаад өгчээ. Ш.Энхжамц өвөө Ванган, эмээ Дэжидийнхээ нэрний эхний үеүдийг авснаар “Ванде” гэсэн үг бүтжээ. Харин Б.Эрдэнэболд нэрийнхээ жинхэнэ нэрний товчлолоор “Эбо” гэсэн үе бүтээсэн байна. “Вандебо” гэсэн нэр ийм учиртай аж. Хамтлагийн гишүүн Ванде реппер NMN-ийн найз залуу гэдгийг олон нийт андахгүй сайн мэднэ.

Сайн байцгаана уу? Та бүхэнд би яг одоо дуу хийдэг студийн өрөө болон өөрсдийн оффисыг танилцуулъя. Манайхыг ихэнх хүмүүс студи гэж ойлгодог байж магадгүй. Гэхдээ цаана байгаа өрөөнүүдтэй танилцвал студи бус энтертайнмент оффис гэдэг нь ойлгомжтой болно байх. Ингээд Monstar production-д тавтай морилно уу.

Эхлээд дуу бичдэг өрөө лүү бүгдээрээ орцгооё. Манай хамтлагийн хоёр дахь цомгийн тал хувь нь бас шинээр гаргасан “Баярлалаа” цомгийн дуунууд бүхэлдээ энэ өрөөнд бичигдсэн юм. Өөрөөр хэлбэл, Vandebo хамтлагийн түрүү жилийн зунаас хойш цацагдсан бүх дуу энд бий болсон.

Дуу бичих үед ямар орчин бүрдүүлсэн байвал чамд тухтай байдаг вэ?

Ихэвчлэн ганцаараа сууж дуугаа бичих нь надад тухтай санагддаг. Мөн заримдаа бүх гэрлээ унтраагаад харанхуйд дуугаа сонсож үздэг. Энэ нь засах зүйл байгаа эсэхийг шалгахад тусалдаг юм. Бас кофе уунгаа дуугаа бичих үнэхээр урамтай шүү /инээв/.

Миний хувьд ямар нэгэн ажлыг цаг нартай уралдаж яаруу хийх хэцүү байдаг. Яг л өөрийн хүссэн тухтай орчинд цагт баригдахгүй ажиллавал сайхан гэх юм уу даа. Хэрвээ зарим уншигчид анзаарсан бол энэ дуу бичлэгийн өрөө Дуучин Болд ахтай хийсэн “AYO” дууны эхлэл хэсэгт хальт харагддаг.

Нэг шинэ дуу сонсогчдын хүртээл болтлоо ойролцоогоор хэр хугацаа шаарддаг вэ?

Дуу болгон янз бүр. Зарим үед тэр өдөртөө бэлэн болох тохиолдол ч байсан. Би ихэнхдээ дуугаа бичиж дууссаны дараа 30, 40 минут үргэлжлүүлж суугаад дууны миксээ өөрөө хийчихдэг юм. Үг бичих, найруулах зэрэг бол харьцангуй хурдан гараас гарчихдаг л даа. Харин яг таг тохирсон гоё ая олохын тулд хугацаа их ордог.

Сонирхол татахуйц өөр хэсгүүдээ танилцуулж болох уу?

Дараагийн сонирхолтой байж болох зүйл бол хиймэл ургамлаар чимэглэсэн энэ хана гэж бодлоо. “Monstar live”-ын эхний гурван дугаарын ард харагддаг юм. Хэрхэн ийм дизайнтай болсон тухай Siente илүү дэлгэрэнгүй ярьж өгнө байх.

“Monstar live” маань анхнаасаа л ямар нэгэн зассан тайз эсвэл орчин бүрдүүлж байж бичлэгээ хийж ирсэн л дээ. Тиймээс 2-р цувралыг хийхдээ өмнөхөөс арай шинэлэг болгох гэж хичээсэн. Ерөнхийдөө халуун орны ойг санагдуулам background бүрдүүлэхийг төлөвлөсөн юм. Гэхдээ яг одоогийн харагдаж байгаа шиг ийм болно гэсэн огт төсөөлөлгүй, шууд л чимэглэж эхэлсэн.

Анх ногоон навчтай ханын цаас наасан боловч хангалттай гоё болж чадаагүй. Нэг л дутуу харагдаад байсан болохоор хиймэл ургамлаар чимэглээд сэтгүүлийн нүүр хуудаснууд нааж нэмсээр байгаад одоогийн дүр төрхөө олсон гэж болно. Алдартай репперүүдийн зургууд энэ ханыг их гоё болгосон гэж боддог шүү.

Бас манай “To do list” их гоё. Хийсэн ажлуудаасаа урам авахаас гадна цаашид төлөвлөсөн зүйлсээ харах болгонд эрч хүч мэдэрдэг. Төлөвлөгөөний дагуу ажил амжилттай бүтсэн байхыг харахад сэтгэл дүүрдэг дээ. Яг л тийм мэдрэмжийг мэдрүүлдэг. Цаашилбал тэгээд гал тогооны хэсэг байна. Энэ бас л Monstar live дээр гарч байсан гэдгийг зарим нь хараад таньж байгаа болов уу.

Ebo: Сонирхуулж хэлэхэд, бид нар хамт олноороо эрүүл чийрэг байх гээд цөөхөн дасгалын төхөөрөмжийг энд байрлуулсан. Өдөрт 50-н удаа суниана гэсэн чалленж хэрэгжүүлж байгаа. Сүүлийн үед Airsoft буудлагын спортыг мөн сонирхож хичээллэж эхэлсэн.

Холбоотой мэдээ