УИХ-ын гишүүн Д.Доржханд: Xvvxдийн мөнгийг хавтгайруулж тарааж болохгүй

2021-06-30 836 0

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.Төсвийн тодотголоор Хүүхдийн тэтгэмжийг 2021 он дуустал 100 мянган төгрөгөөр үргэлжлүүлэн олгох; нийт 71.5 мянган халамж хүртэгчдэд 2021 оныг дуустал хугацаанд тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлсэн хэмжээгээр нь тооцож үргэлжлүүлэн олгох, “Ковид-19” цар тахлын үеийн эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн салбарын шинэчлэлтэй уялдуулж сайжруулах; цар тахлын эсрэг эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангахад шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төсөлд тусгажээ.

Хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд “Төсвийн тодотгол ярьж байгаа нь зөв. Гэхдээ дахин дахин тодотгол хийх нь төсвийн сахилга батад муу. Нийт урсгал зардлын хоёр төгрөг тутмын нэг нь халамж боллоо. Цаашид яах вэ. Төсвийн шинэчлэл гэж үе үеийн сайд нар ярьдаг. Төсөв уул уурхайгаас орж ирсэн хөрөнгийг тараадаг зүйл боллоо. Хавтгайруулсан халамжаа хөдөлмөр рүү шилжүүлнэ гэж сонгуулийн өмнө баахан шоу хийсэн. Эдийн засгийн үзүүлэлтийг яаж хараад байна вэ. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсөхөөр төлбөрийн баланс сайн гээд хараад байх шиг байна.

Гэхдээ нөгөө талдаа ажил эрхлэлт байхгүй болж, аж ахуйн нэгжүүд үүдээ барьж байна. Халамжийн бодлогоос болж ажил хөдөлмөр эрхэлдэг хүн байхгүй боллоо. Төсвийн сахилга батыг бий болгох хэрэгтэй. Хүүхдийн мөнгийг нийтэд нь хавтгайруулж тарааж болохгүй. Халамж шаардлагатай хэсэгтээ 100 мянган төгрөгөө өгөөд бусад халамжуудаа больё. Эдийн засгаа тэлэхгүй бол төсвийн хэдэн тоон дээрээ эргэлдсээр байгаад энэ жилийг өнгөрөөх нь. Дотоодын бондоо нээж, хөрөнгийн зах зээлээ нээх хэрэгтэй. Төсвийн орлого зарлага нь тэр чигтээ халамжийн мөнгө болчихлоо. Тиймээс төсвийн шинэчлэлээ зоригтой хийе” гэлээ.

Холбоотой мэдээ