Бага насны хүүхэд оролдсон хэргээр ял эдэлсэн ДЗМэн өвгөний бие эрс мууджээ

2021-07-01 450 0
Shares

Сэтгүүлч, B продакшний дуучин МУ-ын СГЗ, олон улсын тоймч гээд олон гуншинтай нэг хөгшин бий. Б.Дашзэвэг гуай насны бөгсөн дээр 2018 онд хамаатныхаа охиныг хүчир.хийлэхийг оролдсон гэх хэрэгт татагдаж 9 жилийн ял авсан. 80 дөхөж байгаа хөгшин шар сэмжиллээ, сэжгийн өвгөн гэх мэтээр олон нийт түүнийг харааж, ерөөж байлаа. Хөгшин хонины насгүй болсон энэ амьтныг өршөөх байлгүй дээ гэх ч хүн байсан.

Тэгвэл шүүх түүний нөхцөл байдлыг харгалзан Б.Дашзэвэгт оногдуулсан ялыг гурван жил хорих болгон өөрчилсөн байдаг. Тэрбээр шүүхээс оноосон ялаа хорих 421 дүгээр ангид эдэлж байсан юм. Тэгвэл тэрээр суллагдан гарсан бөгөөд энх тунх амьдарч сууна. Тун саяхан тэрээр гандангийн дэнжээр гүйж яваатай нь манай сэтгүүлч тааралдан мэнд ус мэдэлцжээ.

Тэрээр өвөө нь муу нэртэд байхдаа бие нилээн дордсон. Хараа, сонсгол эрс муудсан. Дотор эртнүүд бас сайнгүй байгаа. Эмчилгээ хийлгээд л явж байна. Үнэн юм үнэнээрээ сайхан гэдэг энэ дээ. Өвөө нь алзахгүйээ гээд нүдэнд нь нулимс цийлэгнэж байсан гэнэ.

Монголдоо урдаа барьдаг олон улсын тоймч буурайд эрүүл энхийг хүсье.

Shares

Холбоотой мэдээ