9 сарын 1 хүртэл аялж, зугаалахыг хориглолоо

2021-07-01 3622 0

Засгийн газар өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг ирэх 8 дугаар сарын 31 хүртэл сунгах шийдвэрийг гаргалаа. Энэ хүрээнд хэд хэдэн чиглэлийн үйл ажиллагааг мөн хугацаагаар хязгаарлаж байна.

Үүнд, Жагсаал цуглаан, уралдаан тэмцээн, аялал зугаалга, найр хурим, уулзалт, цэнгүүн, бүх төрлийн баар, хоолны газар, сургалтын төв, бялдаржуулах төв, бассейн, фитнес, зочид буудал, жуулчны газар, хүүхдийн тоглоомын талбай зэрэг 18 нэр төрлийн үйл ажиллагаа, түүнийг явуулдаг ААН-үүд багтаж байна.

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 8,000 гаруй шинжилгээ хийх явцад 2,485 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 117,963 болж байна.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

1,437 нь Улаанбаатар хотод
1,048 нь орон нутагт бүртгэгдлээ.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 91,308 тохиолдол, орон нутагт 25,833 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Өчигдрийн байдлаар 14,000 гаруй хүн эмнэлэгт, гэрийн хяналтад 24,000 хүн байсан.

Харин өнөөдөр eruul.gerege.mn систем ажиллахгүй болсонтой холбоотойгоор эдгэрсэн болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн тоог мэдээлэх боломжгүй болсонд хүлцэл өчье.

Өнгөрсөн хоногт халдварын улмаас 41-80 гаруй насны 15 хүн нас барсан. Нас барсан иргэд эмнэлэгт 4-15 хоног хэвтэн эмчлүүлж байсан.

Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье” гэлээ.

Холбоотой мэдээ