Шударгаар хөдөлмөрлөж амьдралын төлөө зүтгэж байгаадаа ичих хэрэггүй ЗАЛУУСАА

2021-07-01 278 0
Shares

Цар тахлын халдвар эрчимтэй тархаж байгаа энэ цаг үед ажилтай, орлоготой Монгол хүний тоо өдрөөсөдөрт цөөрч байна. Аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа барьж, иргэдийн амьдрах арга барагдаж байна гэдгээ зарлаж эхэллээ. Түрээсээ төлж чадалгүй хаалгаа лацдуулах, тавилгаа зараад ч болов ажилчдынхаа цалинг тавьж аргаа барж сууна. Улс орны эдийн засаг тартагтаа туллаа.

Цаг сайхан болж сургууль соёл эхлэнэ гэсэн мөрөөдөлтэйгөөр залуус цагийн ажил хийж эхэлжээ. Нялх үрийнхээ памперс, сүүний мөнгийг олохоор юу ч хамаагүй хийх эрчүүд уртаас урт дараалал үүсгээд эхэлжээ. Тэднийг харахаар яалтч үгүй амьдралын төлөө хичээж байгааг нь харахад үнэхээр бахархмаар. Залуус зарим нь хар ажлын хувцаснаасаа ичингүйрч үеийнхнээсээ харц бууруулан толгой гудайлган зөрөх нэгнийг хараад “Шударга, үнэнчээр хөдөлмөрлөснийхөө төлөө ичиж огт болохгүй” гэж хэлж зоригжуулж, урамшуулмаар санагдаад байх юм.

Луйвар, залилан бодож, амар хялбар арга саам хайгчид шиг байлгүй амьдралынхаа төлөө зүтгэж байгаа залуусаа хараад АМЬДРАЛ ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛИЙГ ЧИНЬ ХАРЖ Л ТААРАА. Сайхан цаг ирж л таараа. Амьдралдаа тал тоосго өрж, хүрз барьж үзээгүй эцэг эхийнхээ хүчээр ҮНЭТЭЙ МАШИН хөлөглөж, брэнд хөөж гүйсэн залуусаас та нар хамаагүй илүү гэдгийг хэлмээр байх юм даа.

Shares

Холбоотой мэдээ