Уяачдад цар тахал огт хамаагүй юмуу. Наадам хийхгүй бол дэлхий сөнөчих юм шиг аашилахаа больцгоо УЯАЧДАА

2021-07-02 651 2
Shares

Өчигдөр Улсын Онцгой комиссын хуралдаанаар Үндэсний их баяр наадмыг хойшлуулах санал Засгийн газарт хүргүүлсэн. Тэгвэл Монголын морин спорт уяачдын холбооноос Үндэсний их баяр наадмыг цуцлахыг эсэргүүцэж, Сүхбаатарын талбайд морьтой жагсаал хийжээ.

Цар тахал хяналтаас гарч халдвар авагсдын тоо наадмын дараагаас 5000-д хүрч онц байдал зарлахад хүрнэ гээд эмч, эрдэмтэд, судлаачид зарлаад, сануулаад байхад манайхан НААДАМ ХИЙХГҮЙ Л БОЛ ДЭЛХИЙ СӨНӨЧИХ гээд байгаа юм шиг аашлах нь дэндүү аминчхан үзэл юм.

Түүнчлэн өчигдөр иргэд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахыг эсэргүүцэн “No Naadam”, “Тэвчээр тасарлаа” уриатай тайван жагсаал зохион байгуулсан бөгөөд жагсаал өнөөдөр үргэлжилж байна.

Тэд Улсын онцгой комисс, Засгийн газраас Үндэсний их баяр наадам, тэр дундаа хурдан морины уралдааныг зохион байгуулахыг эсэргүүцсэн юм. Унаач хүүхдүүдийг хурдан морины уралдаанд оролцуулах нь тэдний эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдалд заналхийлж байна гэж үзэж буй. Мөн сөхөрч буй эрүүл мэндийн ажилтнуудаа хамгаалъя, бизнесээ авч үлдье, “Тэвчээр тасарлаа” хэмээн үзэл бодлоо илэрхийллээ.

Shares
  • Хуульгүй юм шиг авирлаж дураараа дургиж дунд чөмгөөрөө  жиргэсэни энэ хэдэн морьтой юмнуудад төр төмөр нүүрээ харуулаач,арай дэндэж даварч байна шүү?

Холбоотой мэдээ