Дуучин Ука “DO IT” тоглолт хийх нэрээр үзэгчдийг “залилсан” уу

2021-07-02 2521 0
Shares

Дуучин Укатай холбоотой мэдээлэл олон нийтийн дургүйцлийг хүргээд байна. Тэгвэл энэ мэдээлэлтэй зэрэгцэн түүнийг тоглолт хийх нэрээр тасалбар урьдчилан борлуулж, улмаар тоглолт цуцлагдахад худалдан авсан хүмүүсийн мөнгийг буцааж өгөөгүй асуудал үүссэн байна. Тиймээс түүний тасалбарыг худалдаж авсан иргэд шүүхэд өгөхөө мэдэгдлээ.

Тодруулбал, “Дуучин ука тоглолтын үзэх гэж 500к шилжүүлсэн байдым. Гэвч коронатай холбоотой тоглолт болоогүй ч мөнгө буцаалт хийгээгүй. Тоглолт болохоор үзнэ үү гэж хариу өгсөн. Одоо энэ хүний тоглолт дуу гээд юуг ч үзэх сонирхол алга. Мөнгөө буцааж авна. Хууль бус үйлдлийг таслан зогсооно. Билет аваад буцааж аваагүй хүмүүс байвал доор нэгдээрэй. Энэ мөнгөтэй хүний карманд мөнгөө түгжиж байхаар эмчилгээний хандив гуйж байгаа 10 хүнд өгчмөөр байна” гэжээ.

Түүний тоглолт Арваннэгдүгээр сарын 20-нд буюу “DO IT” нэртэйгээр тоглогдох байсан юм. Тэрбээр энэ талаараа “Миний хувьд энэ насандаа хийх нь зөв гэж бодсон зүйл болгоноо энэ тоглолтдоо шингээхийг хүссэн. Хамгийн гоё дурсамжийг бүтээхийн тулд “DO IT” тоглолтыг заавал үзээрэй. Хамгийн шилдэг уран бүтээлчид, бүжигчид, хөгжимчид тэнд байх болно. Тайзны тавилт, найруулга та бүхнийг гайхшруулна. Хүн бүр гэгээлэг цайвар өнгөөр хувцаслаад ирээрэй. Хамгийн гоё дурсамжийг хамтдаа бүтээцгээе.

Тоглолтондоо бэлдээд тун завгүй энэ үед ээж маань гэдэс чанаад, өрөмтэй цай хийгээд явуулж байна. Урдаа тавьсан зорилго болох тоглолтынхоо ард гарчхаад ээждээ амласнаа биелүүлнэ хэмээн итгэл дүүрэн хэлэн инээмсэглэнэ. Тэрээр, Тоглолтондоо бэлдээд тун завгүй энэ үед ээж маань гэдэс чанаад, өрөмтэй цай хийгээд явуулж байна. Урдаа тавьсан зорилго болох тоглолтынхоо ард гарчхаад ээждээ амласнаа биелүүлнэ хэмээн итгэл дүүрэн хэлэн инээмсэглэнэ.

Түүнээс “Яг одоо хамгийн их санаж байгаа хүн” гэж асуухад тэнгэрт одсон аавыгаа дурсаж “Энэ цаг мөчид аавыгаа хамгийн их санаж байна. Аав минь хажууд байсан ч болоосой…” хэмээн сэтгэлээ барьж ядан, нулимс унагаж байжээ.

Энэ мэт маш олон хүн сүүлийн хоёр өдөр дуучин Укаг эсэргүүцсэн бөгөөд тэрбээр энэ хугацаанд цахим орчинд өөрийн 40 мянган дагагчаа алдаад байгаа юм. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “10 жилийн 35, 44-р сургууль, Орхон их сургуулийн хэлмэрч, нарийн бичгийн анги, СУИС-ийн дуурийн дуулаачийн ангид суралцаж төгссөн. Одоо СУИС-даа дуурийн дуулаачийн магистр болохоор суралцаж байна. М.Найдалмаа багшийг мундаг эмэгтэй гэж дуулж байсан, Б.Ангирмаа багш ч бас зөвлөсөн болохоор шавь нь болохоор шийдэж, дуурийн дуулаачийн ангид элссэн юм.

Миний хоёр дахь эгч дуурийн дуучин. Үйлдвэрлэл урлалын коллежид сурдаг байхдаа эгчийнхээ сургууль дээр (СУИС) хуушуур идэх гэж очоод, ангид нь дагаж ороод гамма унших, дуулахыг нь хардаг байсан минь ч нөлөөлсөн байх. Мэргэжлээрээ тоглолт хийнэ дээ гэж төлөвлөж байгаа. Өсвөр насандаа өөрийн гэсэн үсчин, гоо сайхны салонтой болохыг мөрөөддөг байсан болохоор Үйлдвэрлэл урлалын коллежид орсон юм. Оюутан байхдаа зөөгч, цэвэрлэгч, бүжигчин, DJ гээд л зүсэн зүйлийн ажил хийж мөнгө олдог байлаа.

Анхны бизнесийн түүхээ ярьж өгье. V анги төгссөн зун эмээгийн үнээ тугаллаад. Жигтэйхэн сүүтэй үнээ байсан юм. Тэгээд дүү бид хоёрыг зараад ир гэв ээ. Дүүтэйгээ автобусны буудал дээр сүү зарах болсон. Тэгж байтал сааль татраад (инээв). Хөөрхөн мөнгө олоод байсан болохоор цаашаа ч тэгж ажилламаар байна гэж аавдаа хэлтэл энэ троллейбусанд сууж очоод өглөө вокзал дээрээс сүү авчраад эндээ зараад үз гээд мөнгө өгсөн. Эхний удаад 10 литр сүү юухан байх вэ, гялс зарагдчихсан. Тэгж явсаар аавдаа мөнгийг нь буцааж төлөөд, ашгаараа сүү дахиж авч зарах болсон. Дараа жил нь аавынхаа талхны цехээс талх авч зарж бас үзсэн. Тэр үед хүмүүс “Атар” талх л иддэг байсан шүү дээ. Манай цехээс дөрвөлжин талх гардаг болохоор хүмүүс сайн авна. Талх бүрээс 10 төгрөг гэдэг чинь нэлээн сайн шүү.

“Киви” хамтлагтайгаа 10 гаруй жил болж байна. Биднийг гарч ирэх үед эмэгтэй продюсертэй хамтлаг гэдэг ховор үзэгдэл байлаа. Соло уран бүтээл хийх тухай бодохоос ч айдаг байсан үе. Эмэгтэй дуучдыг эрчүүд их сонирхдог, урлагийн эмэгтэй амьдралаа алддаг, хэцүү гээд бүр итгэчихсэн байсандаа тэр юм болов уу. Цааш нь та бүхэн мэдэх биз ээ” хэмээн хэлсэн байдаг.

Shares

Холбоотой мэдээ