ЕРӨНХИЙ САЙД АА!: ШАТАХУУНЫ ҮНЭ ҮГСЭН ОГЦОМ НЭМЖ АРД ТҮМНЭЭ ДЭЭРЭМДЭЖ БАЙГАА ИМПОРТЛОГЧ КОМПАНИУДЫН ЭРХИЙГ ЯАРАЛТАЙ ЦУЦАЛ!!!

2021-07-03 765 2
Shares

Нэг л өглөө босоход ард түмний амьдрал орвонгоороо эргэх юм даа. Шатахуун импортолдог Монопол компаниуд бензиний үнээ 650 төгрөгөөр нэмэх бор шувуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаатай зэрэгцэн нисч эхэлсэн. Тэдэнд ”ямар ч байсан сонгууль дуустал үнээ нэмж болохгүй. Ард түмэн босоод, жагсаад сүйд хийнэ. Үнээ яаж ийгээд хэвээр нь барь” гэсэн ХААНЫ ЗАРЛИГ буусан учраас өдөр хоногийг хүлээн тэсч ядаж байж. Өчигдөрөөс бүх шатахуун түгээх газруудад бензиний үнэ 300 төгрөгөөр нэмэгдсэнд ард түмэн бухимдалтай байна.

Тэгвэл шатахуун импортлогч Содмонгол групп, Петровис, Тэс петролиум, М-ойл гээд бүхий л компаниуд нэгэн зэрэг үнээ нэмжээ. Эд нар авахгүй гээд хаашаа холдох вэ гэсэн шиг ямар ч тайлбар хийсэнгүй. ШӨХТГ-аас зөрчил гаргасан байгууллагуудыг 20.000.000 төгрөгөөр торгох хуулийн заалттай. Хэдэн тэрбумын ашиг олдог дээрх компаниудад энэ бол хүүхдийн тоглоом.

Олон улсад шатахууны үнэ буугаад байхад манайд эсрэгээрээ нэмээд байгаа энэ ард түмнээ шулж мөлжиж байгаа үйлдэлд ЗАСГИЙН ГАЗАР, ЕРӨНХИЙЛӨГЧ маань анхаарлаа хандуулж дорвитойхон зохицуулалт хийхгүй бол улс орон маань дампуурлын ангал руу эргэлт буцалтгүй унахаар боллоо. Нэг л өглөө шатахууны үнэ нэмэгдсэн гээд 2000 төгрөгний талх 3500 болж ард түмний амьдрал цар тахлын аюул дээр өлсгөлөнд нэрвэгдэх эмгэнэлтэй байдалд хүрлээ.

Ард түмнээ бодохгүй эх орныхоо эсрэг “дайсагнасан”, амин хувиа хичээсэн, ашиг хонжоо харсан Монголын шатахуун импортлон зардаг компаниудтай хатуу хариуцлага тооцох цаг нэгэнт боллоо. “Л.Оюун-Эрдэнийн засаг сул байна, тэд яав л гэж, үсэрээд торгоно биз” гээд дураараа аашилж байгаа ДОЛЛАРЫН ТЭРБУМТНУУДТАЙ хатуу хариуцлага тооцож ЭРХИЙГ НЬ ЦУЦЛААД АРД ТҮМНЭЭ ГЭСЭН ШУДАРГА КОМПАНИУДАД ОЛГОВОЛ ард түмэн чинь БАЯРЛАХ-аар байна шүү Ерөнхий сайд аа.

Shares

Холбоотой мэдээ