ГХЯ-НЫ 5 ЭМЭГТЭЙ ЗАХИРАЛ ЭЛЧИН САЙДААР АЖИЛЛАХ САНАЛААС ТАТГАЛЗАЖ ЭХ ОРНОО СОНГОЖЭЭ

2021-07-03 759 3

Монгол улсаа төлөөлж гадаадад элчин сайдаар ажиллах дипломат төлөөлөгчдийн нэрсийг ЗГ-т өргөн барьлаа. Нэр дэвшиж байгаа нөхдүүдийг ажиглахад эх орондоо сүүлийн 16 жил огт ирээгүй орон, оронд сэлгээд элчин хийдэг хүн ч байна. Европт баригдаж эх орныхоо нэрийг шившигт хутгасан хууль бус хар там.хины наймаанд нэр холбогдсон этгээд ч байх юм. Үүнээс харахад Монгол улсын дипломат алба шороотой хутгалджээ гэж дүгнэхээр болжээ. Шинэ сонгогдсон ерөнхийлөгч энэ асуудлыг цэгцэлж мэргэжлийн, ёс зүйтэй хүнийг улс эх орноо төлөөлүүлэн явуулах байх гэж харах л үлдээд байна.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хэлж буйгаар “Гадаад яамны газрын захирал нарын 30 хувь нь эмэгтэй, хэлтсийн дарга нарын 80 хувь нь эмэгтэй. Элчин сайдад 5 газрын захирал эмэгтэйг нэр дэвшүүлсэн. Түрүүн хэлсэнчлэн гадаад харилцааны яам ганцаараа эцсийн шийдвэр гаргадаггүй. Эмэгтэйчүүдийн манлайллыг маш их дэмждэг. Цаашид Элчин сайдын томилгоонд эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэхийн төлөө ажиллана.

Үүсэн нөхцөл байдал болох дөрвөн захирал, нэг дэд захирлын бичсэн зүйлийн хувьд тухайн хүмүүст Лаос, Киргиз, Казахстан, Энэтхэг зэрэг орныг санал болгосон. Өөрсдөө Сингапур болон Европын орнуудыг хэлээд миний санал болгосон орнуудаас татгалзсан. Тиймээс эдгээр оронд өнөөдөр нэр нь орж ирж байгаа эрэгтэй захирлууд Элчин сайдаар суухаар болсон” гэв.

Үүнээс харахад эмэгтэй ажилчид төрийн өмнө хүлээсэн үүрэгт ажлаа л хийх чин зорилготой. Гадаадад очиж тарвалзснаас эх орондоо сурсан, мэдсэнээ зориулсан нь дээр гэсэн сонголт хийж байгаа нь бахархууштай. Цар тахлын ийм хүнд цаг үед хүн бүр л эдгээр бүсгүйчүүд шиг эх оронч сонголт хийвэл улс орон энэ хүнд цаг үеийг даваад л гарна гэдэгт бүрэн итгэж болно.

 

Гэтэл албан тушаал, мөнгөний төлөө улс орноо, эхнэр хүүхдээ ч худалдаж мэдэхээр элсч орсон НАМАА ХАГАЛАН БУТАРГАДАГ, ПОПОРДОГ, эрүүл солиотой нь мэдэгдэхгүй Ж.Батзандан, Лу.Болд мэтийн нөхдүүд элчин сайд болохоор дээр, доргүй гүйж байгааг харахад дэндүү увайгүй, өөрөө л болж байвал ард түмэн хамаагүй гэдэг бэртэгчин занг нь дэндүү өрөвдмөөр, үзэн ядмаар болоод байх юм.

Шударга ёс хэзээд ялдаг хойно гэмтэн этгээдүүд цээрлэл хүлээх цаг ирнэ гэдэгт бид итгэдэг. Монгол оронд шударга ёс тогтож, шударга иргэн сайхан амьдрах цаг ирэх болтугай.

Холбоотой мэдээ