Жижэгхэн эрчүүдэд хурдан морь унах дамжаа хичээллүүлнэ

2021-07-03 285 0
Shares

Манай улс хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын гэрээ, конвенцид нэгдээд багагүй хугацааг өнгөрүүлж байна. Тэр дотор хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр эрхлэх байдлыг халах тухай асуудлууд ч чухал байр суурь эзэлдэг. Гэтэл манай улс уламжлалаа хадгалах нэрээр 6-12 насны хүүхдээр хурдны морь унуулж, зугаацаж цэнгэдэг асуудал өнөө хэр байсаар байна.

энэ жилийн тухайд наадмыг тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргасан бөгөөд наадамтай зэрэгцэн унаач хүүхдийн эрхийг хамгаалах, амь нас эрүүл мэндийг хамгаалах асуудал нэн чухал тавигдсаар байна. Гэтэл олон нийтийн зүгээс хүүхдээр морио хэдэн зуун жилээр унуулж ирсэн ард түмний уламжлалыг гадны хэн ч шүүх эрхгүй гэсэн харгис байр суурийг илэрхийлэх болов.

Тэр бүү хэл хүүхдийн эрхийг хамгаалах төрийн байгууллагын түшмэл хүртэл 2020 оны улсын баяр наадмаар дөнгөж 9 хүүхэд унаж бэртсэн, наадам маш сайхан болсон гээд хэв нэг мэдэгдэл хийгээд сууж байх нь энгийн үзэгдэл хэмжээнд авч үзэж байгааг илэрхийлж байна.

Тиймээс зарим ТББ, олон нийтийн зүгээс наадмын морьдыг насанд хүрсэн хүмүүсээр унуулах ёстой гэдгийг хэлж байна. Бүр болохгүй бол жижиг биетэй эрчүүдэд зориулсан хурдан морь хэрхэн унах практикт суурилсан сургалт дамжаа хичээллүүлж болох тухай ч хэлж байна. Үнэндээ зургаан настай хүүхэд битгий хэл нас биед хүрсэн томчууд ч хонины морь унаж чадахгүй шүү дээ. Тиймээс уралдаж, наадах дуртай бол түүнийгээ насанд хүрэгчдээр унуулдаг болох ёстой гэсэн уг санаачилга нэн чухалд тооцогдож байна.

НҮБ-ын Монгол Улс дахь Удирдлагын баг нь НҮБ-ын Хүний эрхийн шинжээчдээс ирүүлсэн удаа дараагийн ажиглалт, зөвлөмжид үндэслэн 2019 оны 12 сарын 20-нд мэдэгдэл гаргаж, улмаар 12 сарын 23-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад албан захидал илгээсэн билээ.

Уг мэдэгдэлд дурдсанчлан хурдан морь унаач хүүхэд гэмтэх, улмаар амь насаа алдах нөхцөл байдал үүсэж байгаад туйлын их харамсаж байгаагаа үүгээр дахин илэрхийлж байна. Хурдан морины уралдаан нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд ноцтой аюул занал учруулдгийг санан, Монгол Улсын Засгийн газрыг 18-аас доош насны хүүхдийг жилийн аль ч улиралд хурдан морь унуулж уралдуулахгүй байхыг хууль тогтоомж, зохион байгуулалтын үйл ажиллагаандаа тусган, шаардлагатай бүхий л арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлнэ гэдэгт Нэгдсэн Үндэсний Байгууллага гүнээ найдаж байна.

НҮБ-аас Монгол Улсын Засгийн газар, орон нутгийн засаг захиргаа, эцэг эх, асран хамгаалагч, морины эзэд, уяач, бизнес эрхлэгч, олон нийтэд хандан Монгол Улсын хүний ​​эрхийн олон улсын гэрээний дагуу хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхийг уриалж байна.

Монгол Улс дахь НҮБ нь Монгол Улсын Засгийн газар, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс хэрэгжүүлж буй Монголын бүх хүүхдэд сайн сайхан ирээдүйг бий болгож, тэдний эрхийг хамгаалахад чиглэсэн аливаа санаачилга, хүчин чармайлтыг дэмжиж ажиллахдаа хэзээд бэлэн байх болно” гэжээ.

Shares

Холбоотой мэдээ