“ЭНЭРЭЛ” ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР МАНАЙ ХАРЬЯАЛАЛ БИШ ГЭЭД ӨВЧТӨНД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭЭГҮЙГЭЭС БОЛЖ 35 НАСТАЙ ЗАЛУУ ЭМНЭЛГИЙН ХАШААНД НАС БАРЖЭЭ

2021-07-03 4295 4

Өнөөдөр “Энэрэл” эмнэлгийн үүдэнд 35 настай иргэн амь насаа алдсан. Чухам юу болсон талаар талийгаачийн ар гэрийнхэнээс нь тодрууллаа. Тухайн иргэн 35 настай эрэгтэй хүн байсан бөгөөд эмнэлгийн тусламж авч чадалгүй байсаар хашаа түшээд нас баржээ. 

Талийгаачийн төрсөн ах Гаанжууржав:

Өглөө 930-1000-н хооронд бие нь илт муудаад 103 дуудсан. Түргэн ирээд эмнэлэгт очиж үзүүл гэсэн учраас такси бариад “Энэрэл” эмнэлэгт ирсэн. Миний дүүгийн бие илт муу байсан. Бид хоёр гэрээсээ таксидаж ирэхэд энэ эмнэлэг хүлээж аваагүй. Хороо чинь манай харьяа биш байна гээд огт халгаагаагүй. Тэгээд эмнэлгийн тусламж хүлээж авч чадалгүй өнгөрчихлөө. Эмнэлгийн хүмүүс ядаж анхан шатны тусламж үзүүлээгүйд гомдолтой байна. Харьяа хороо мөн боловч манайх биш байна гээд хүлээж аваагүй. Талийгаач уушигний шинжилгээний бичигтэйгээ явсан. Уушиг нь  хатгалгаатай гэсэн зургаа бариад л явсан.

Талийгаачтай манай үеэл ах хамт явсан юм. Энэрэл эмнэлэг хүлээн аваагүй болохоор гадагшаа гараад Энэрэл эмнэлгийн хашаанд цааш явж чадахаа байгаад арга буюу дахиад 103 дуудсан. Тэгээд түргэн ирэхэд талийгаач маань хашаа түшээд газар дээрээ амьсгал хураасан. Ер нь эмнэлгийнхэнд гомдож байна. Манай дүүг цар тахлын халдвар авсан хүн хүлээж авахгүй өөр эмнэлэгт ханд гээд л огт халгаагаагүй. Өөр ямар хүн ийм хэцүү байдалд ороод амь насаа алдаж байгаа бол гэхээс сэтгэл өвдөөд байна. 35-хан настай залуу ингээд эмнэлгийн үүдэнд нас барчихлаа шүү дээ.

Манай дүү яг энд нас барчихлаа дүүдээ гар хүрчихье гээд эмнэлгийнхнээс гуйхад хувцас байхгүй гээд өгөөгүй. Хамгаалалтын хувцас өгөөч гэж гуйхаар манайд байхгүй эмийн сангаас очиж ав гэсэн. Цагдаагийн нэг албан хаагч хамгаалалцын хувцас өгч би ахдаа өгч би дүүдээ гарч хүрч бүтээсэн.

Анх 7.02-нд цар тахлын халдварын шинжилгээ өгөөд ЭЕРЭГ гарсан. Тэгээд л бие нь эрс муудаад эмнэлэгт хандсан ч тусламж авч чадалгүй өнгөрчихлөө. “Энэрэл” эмнэлгийн сувилагчид өөрсдийгөө ариутгачихаад намайг ч ариутгачихгүй байгаа юм. Ямар ч сэтгэлгүй эмч нарт юу ч гэж хэлэх вэ дээ.

Дэлгэрэнгүйг  Цахиур.мн

  • Энэрэл эмнэлгийнхэнд хүний амь насыг хөнөөсөн хэрэгт харицлага тооцох хэрэгтэй. Эмчийн тангарагаа биелүүлээгүй, хүнлэг бус ийм эмч нарын эмчлэх эрхийг ч цуцал. Цаашдаа хэдэн хүнийг ингэж анхан шатны ч тусламж үзүүлэхгүй, амь насыг нь хохироох бол… Арай л хүнлэг бус юмаа, өөрсдийгөө ариутгачихаад ах дүүг нь ариутгадаггүй. Дэндүү муухай аминч хөгийн амьтад… “Би үхэхээр, чи үх” юм биз дээ. Хорвоо хариутай ш дээ…

  • Эмч нар ер нь хүнийг гэсэн сэтгэлгүй танил тал мөнгө төгрөг хардаг болсон цалинг нь нэмээд хэрэггүй угаасаа хахуулиар болгочихдог шуналтай улсууд худлаа цалингаа голсон юмнууд саяас доош авдаг эмч байхгүй л юм бнлээ

  • Арай л дэндүү юмаа.Өвдсөн хүн л эмнэлэгт очино шдээ.Өвдсөн хүнийг хүлээж авахгүй өөр хэнийгээ авах гээд байдийн бээ.Өвдсөн бол хохь нь гээд л хаядаг болж дээ.

Холбоотой мэдээ