ДЭМБ: Цар тахлын МАШ АЮУЛТАЙ ДЕЛЬТАЙ ХУВИЛБАР вакцин хийлгээгүй хүмүүсийн дунд маш хурдан тархдаг

2021-07-04 687 0
Shares

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын тэргүүн (ДЭМБ) Тедрос Аданом Гебрейесус өнөөгийн цар тахлаас сургамж аван өвчний шинэ дэгдэлтэд бэлэн байхыг улс орнуудад уриалжээ.  “Шинэ цар тахлаас сэрэмжилж урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хариу арга хэмжээг цаг алдалгүй авахын тулд боломжтой бүхнийг хийх шаардлагатай.

Тахлын бидэнд өгч буй сургамжаас суралцах ёстой” хэмээн Гебрейесус хэлснийг хэвлэлүүд иш татжээ. Мөн коронавируст халдварын эсрэг вакцины 77 хувь нь дөнгөж 10 оронд ноогдож байхад ядуу буурай орнууд хүн амын эрсдэлт бүлгээ ч дархлаажуулах вакцингүй байгааг анхаарууллаа. Үүнээс өмнө зургаадугаар сарын 25-нд Гебрейесус Цар тахлын дельта хувилбар вакцин хийлгээгүй хүмүүсийн дунд маш хурдан тархаж буйг сануулсан юм.

 

С.Энхболд: Гадаадаас ирэх иргэдийг 14 хоног тусгаарлана


УОК-ын хуралд өнөөдөр ЭМЯ-наас хойш санал оруулжээ. Нэгдүгээрт наадмыг хойшлуулах, хоёрдугаарт гадаадаас ирэх иргэдийг 14 хоног тусгаарлах гэнэ. Дэлхий дахинд үүсээд байгаа Дельта вирус дэгдсэнтэй холбоотойгоор нөхцөл байдалд дүгнэлт хийж гадаадаас ирэх иргэдийг 14 хоног тусгаарлах нь хамгийн зөв гэсэн хувилбар дээр тогтсон гэдгийг Эрүүл мэндийн сайд танилцууллаа.

Өнөөдөр Монгол улсад бүртгэгдэж байгаа Коронавируст КОВИД-19 өвчний дэгдэлтийн бүртгэлд бүртгэгдэж байгаа батлагдсан тохиолдын 88-90 хувь нь Альфа вирус байгаа гэнэ. Муцадлагдсан вирус илэрч буй учраас илүү эрсдлийг үүрэхгүйн тулд дельта вирус орж ирэх эрсдлээс хамгаалж дээрх шийдвэрийг гаргасан гэнэ.

Shares

Холбоотой мэдээ