6,5 САЯ ЕВРОГООР АВСАН 100 ХҮН ЭМЧЛЭХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ХЭЭРИЙН ЭМНЭЛЭГ ХЭН ГЭДЭГ САЙДЫН ГАРААР ОРООД АЛГА БОЛОВ?

2021-07-04 607 0
Shares

Цар тахалтай нүүр тулаад дэлхий даяар хоёр жилийн нүүр үзэж байна. Манай орон дотооддоо цар тахал алдалгүй нилээн удсан ч гаднаас зөөвөрлөгдөж ирсэнээр тавиад туучихсан. Одоогийн байдлаар байдал маш хүнд түвшинд хүрлээ. Халдвар авагсдийн тоо 2000 дөхөж, нас барагсдын тоо 20 боллоо.

Бүр сүүлдээ эмнэлгийн байгууллага ачааллаа дийлэхээ байж цар тахлын оноштой өвчин нь хүндэрсэн цэл залуухан хүн эмнэлгийн хашаанд амьсгал хураах дээрээ тулаад байна. Зовлон болоход лам цаддаг, зуд болоход нохой зоолдог гэдгийн үлгэрээр дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгсөн асар их тусламж дээр дураараа дургидаг, мөнгө л олж байвал эрдэнэт хүний алтан амь хамаагүй гэж дураараа аашилдаг сувдаг сэтгэлтнүүд байх шиг.

Дам яриагаар Цар тахлаар далимдуулж хувь, хувьсгалын эмнэлэгийн удирдлагууд хагартлаа баяжиж байгаа сурагтай. Энд нэг жишээ дэлгэе. Өнгөрсөн жил гадаадаас өндөр үнээр оруулж ирсэн 65-100 хүн хүлээн авч эмчлэх хүчин чадалтай 6,5 сая еврогоор авсан ОРЧИН ҮЕИЙН СТАНДАРТЫН ӨНДӨР ЗЭРЭГЛЭЛИЙН ХӨДӨЛГӨӨНТ ХЭЭРИЙН ЭМНЭЛЭГ усанд хаясан чулуу шиг алга болжээ. Хэн гэдэг сайдын үед хэн гэдэг хүнд хүлээлгэн өгсөн нь бүү мэд.

Арай энэ хээрийн эмнэлгээ өндөр үнээр гадагшаа шахчихсан юм биш биз. Хэрэгийн цаана заавал эзэн олддог гэдэг дээ. Хариуцлагагүй, хувиа бодсон этгээдийг даруй олж ӨНДӨР ҮНЭЭР АВСАН ХЭЭРИЙН ЭМНЭЛГЭЭ хэрэгтэй газар нь ашиглах цаг болжээ.

Холбоотой мэдээлэл:

Коронавируст халдвар 2520 тохиолдлоор нэмэгдлээ
Сүүлийн 24 цагт 9000 орчим хүнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 2520 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдлын тоо 125 260 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлуудын 2519 нь дотоодод, зөөвөрлөгдсөн нэг байв. Эдгээрээс Улаанбаатар хотод 1302, хөдөө орон нутагт 1217 нь бүртгэгджээ.


Насны бүлгээр авч үзвэл коронавируст халдварт хамгийн их өртөж байгаа нь 18-39 насныхан мөн 0-14 насны хүүхдүүд байгаа тул халдвар хамгааллын дэглэмээ чанд чахихыг ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр анхаарууллаа. Сүүлийн 24 цагт 1886 хүн эдгэрснээс 926 нь эмнэлгээс, 960 нь гэрийн хяналтаас гарч, эдгэрсэн хүний тоо 84 819 болж байгаа юм. Харамсалтай нь мөн хугацаанд 8 хүн нас барснаар улсын хэмжээнд “Ковид-19” өвчний улмаас нийт 617 хүн эндээд байна.

Хөдөө орон нутагт 1217 тохиолдол бүртгэгдсэнийг тодруулбал, Дархан-Уул аймагт 103, Орхонд 101, Баян-Өлгийд 29, Увсад 60, Ховдод 81, Завханд 24, Говь-Алтайд 100, Баянхонгорт 265, Архангайд 34, Хөвсгөлд 33, Булганд 23, Сэлэнгэд 108, Өвөрхангайд 88, Төв аймагт 61, Дундговьд 17, Говьсүмбэрт 20, Хэнтийд 19, Сүхбаатарт 27, Дорнодод 24 байна. Халдварын улмаас одоогоор 14 100 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 9368-ынх нь биеийн байдал хөнгөн, 3341 нь хүндэвтэр, 1145 нь хүнд, 246 нь маш хүнд хүн байна. Хөнгөн хэлбэрийн оноштой 25 691 хүн гэртээ өрхийн эмчийн хяналтад байгаа аж.

Shares

Холбоотой мэдээ