ЗЭЭЛИЙН ТӨЛӨЛӨЛТӨӨ ХОЙШЛУУЛАХЫГ ХҮСВЭЛ ДООРХ ЗААВАРЫГ УНШИНА УУ!!!

2021-07-05 683 0
Shares

Монголбанк холбогдох байгууллагуудтай хамтран төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг энэ оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр дахин хойшлуулахаар шийдсэн. Ингэснээр хуулийн хэрэгжилтийг хангах, өрхийн орлогод дэмжлэг үзүүлэх, зээлийн эргэн төлөлт тасалдах эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой юм.

УИХ-ын 6 дугаар сарын 29-ний өдрийн чуулганаар цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулж, хуулийн үйлчлэх хугацааг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунган баталсан. Тус арга хэмжээний хүрээнд: Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн төлбөрөө энэ сарын нэгний өдөр хүртэл хойшлуулсан зээлдэгчдийн төлбөрийг нэмэлт хүсэлт гаргахгүйгээр үргэлжлүүлэн сунгана.

Харин хөтөлбөрийн хүрээнд зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлт шинээр гаргах зээлдэгч нарын хувьд хүсэлт гаргасан өдрөөс хойш энэ оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулах аж. Шинээр зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлт гаргах зээлдэгч хүсэлтээ энэ сарын 31-ний өдрийн дотор харилцагч банканд өөрийн боломжит цахим хэлбэр (банкны цахим хуудас, и-мэйл, ухаалаг гар утасны банкны апликэйшн, утас зэрэг)-ээр эсвэл банканд очин гаргаж, төлбөрөө хойшлуулна.

Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн төлбөрийг хойшлуулахтай холбоотой гарч буй түгээмэл асуулт, хариултуудыг бид удахгүй нийтлэх болно.

ЦАР ТАХЛЫН ТАЛААРХ ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ: 

Одоогоор 12-15 насны 76 117 хүүхэд вакцины эхний тунг хийлгээд байна. Улсын хэмжээнд “Ковид-19”-ийн эсрэг вакцинаар нийт 4 806 иргэнийг өчигдөр дархлаажуулжээ. Үүнээс нийслэлд 3917 хүн, орон нутагт 889 хүн вакцинд хамрагдсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 1 029 726 нь эхний тунг, 888 274 нь хоёрдугаар тунг тариулжээ. Орон нутагт вакцины нэгдүгээр тунг 1 036 393 хүн, хоёрдугаар тунг 873 024 хүн тариулаад байна.

Харин улсын хэмжээнд вакцины нэгдүгээр тунгаар нийт 2 066 119 хүн, хоёрдугаар тунгаар 1 761 298 хүн буюу зорилтот бүлгийн 63.5 хувийг дархлаажуулаад байгаа юм. Одоогоор жирэмсэн эмэгтэй 3295, хөхүүл эмэгтэй 2063 хүн, 12-15 насны 76 117 хүүхэд, 16-17 насны 46 063 хүүхэд дархлаажуулалтад хамрагдаад байна.

Вакцин хийлгэхийн өмнө анхаарах зүйлс: 

• “Ковид-19”-ийн вакцины талаар тодорхой мэдээлэлтэй байх

• Дулаан хувцаслах

• Сүүлийн 1 сарын хугацаанд ямар нэгэн вакцин хийлгээгүй байх

• Вакцинжуулалтын цэгт очиж вакцинаа хийлгэх

• Эмчийн үзлэгт орох

• Вакцин хийлгэсний дараа 30 минут ажиглалтад байх

• Халдвар хамгааллын дэглэмийг сахих (амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих)

Вакцин хийлгэсний дараа юу анхаарах вэ?

• Вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх

• Даарахгүй байх, хоёр хоног ус хүргэхгүй байх

• Вакцин хийлгэхийн өмнө ба дараа согтууруулах ундаа хэрэглэхгүй байх

• Халдвар хамгааллын дэглэмийг сахих (амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих)

• Халуурах, ханиах зэрэг шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт хандах

• Боолт хийх, эм, тос түрхэх, хөхний сүү, гялгар уут, бусад зүйлээр жин тавихгүй байх

• Давтан тунгаа товлолт хугацаандаа хийлгэх

 

Shares

Холбоотой мэдээ