Сарангэрэл гуай та өвчтөнүүдэд нэн тэргүүн шаардлагатай байгаа 6,5 сая еврогоор Монголд оруулж ирсэн хээрийн эмнэлэг хаачсаныг хэлээдэх?

2021-07-05 1228 0
Shares

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл цахим өөрийн цахим хуудсаараа дамжуулан  Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханыг шүүмжилжээ. Тэрбээр “Би барагтай зүйлийг тэвчээд өнгөрөөдөг. Энэ удаа зэвүү, дургүй хоёр зэрэг хүрлээ. Т.Мөнхсайханыг залуу хүн ихийг хийнэ гэж бодож эмнэлгийн даргаар томилж, улмаар сайд болоход нь сайн үгийг хэлж дэмжсэн. Тэр нөхөр миний үед бүрэлдсэн коронатай тэмцэх бүх талын бэлэн байдлын ачаар дөрвөн сар додоотдоо халдвар алдаагүй. Харин дөрвөн сарын дараа “тавиад” туусан.

Сайт, троллуудыг худалдан авч надаас биш өмнөх сайдаас болж корона алдсан гэж баруун солгойгүй бичүүлж уснаас хуурай гарсан даа. Мөнгө төлж, өөрийгөө магтуулж зуны дөрвөн дөрвөн сар үргэлжлүүлж бэлтгэлээ хангах байсан юм шүү дээ. Яамны мэргэжлийн хүмүүсийг халж солиход бүх цагаа барсныг бүгд мэднэ. Ерөнхий сайд ч тухайн үед анхааруулга өгч байсан. Би 2020 оны долдугаар сарын 9-нд ажлаа өгсөн. Ажлаа өгөөд нэг жил болж байна. Жил өнгөрсөн байхад ч бэлтгэл хангаагүй болж таарлаа.

Цар тахлыг  10 сар дотооддоо алдалгүй вакцинтай ойртуулсан гавьяа та нарынх биш надтай ажиллаж байсан багийнх юм шүү. Залуу улсууд албан тушаал алдахаас айгаа биз гээд дуугүй яваад байсан чинь бүр даварч байна. Өнөөдрийг хүртэл намайг Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан үед авч хадгалсан эм тариа, хамгаалах хэрэгслээр торгоож байгаа нь бодит үнэн. Эрүүл мэндийн салбар нэг ч уушги орлуулагч ЭКМО аппаратгүй байсан. Уушиг орлуулагчаа ч, амьсгалын аппаратаа ч , эм тариагаа ч бүгдийг нь бэлдсэн. Үүнийг үнэлдэг, мэддэг нь дийлэнх нь. Тэд чимээгүй ажлаа хийж байгаа” хэмээн бичжээ.

Магтаал шагнал болохоор “би, би” гээд чичрээд дайрдаг, үүрэг хариуцлага болохоор “би мэдэхгүй” зугатаадаг энэ бэртэгчин зангаа хэзээ болих улс вэ?.  Сарангэрэл сайдаас асуух нэг асуулт байна. 6,5 сая Еврогоор оруулж ирсэн нэг дор 100 хүн эмчлэх хүчин чадалтай хээрийн эмнэлэг одоог хүртэл ор сураггүй хэн нэгэн даргын гражид тэвхийтэл хурааллтай байх магадлалтай байгааг энд сануулья. Одоо би, чи гээд хэрэлдээд суух цаг биш гэдгийг Саран авхайд сануулья. Ард түмнээ бодоод гар нийлээд ажиллахын оронд улирсан баларсан зүйл яриад айлын ажилгүй авгай нар шиг хэрүүл хийгээд байгаа нь хэр зохимжтой вэ Сарангэрэл гишүүнээ?

Shares

Холбоотой мэдээ