Хэнтий, Хөвсгөл, Баян-Өлгий аймгуудад гурван ихрүүд мэндэлжээ

2021-07-05 495 0
Shares

Хэнтийн аймгийн Бор-Өндөр суманд гурван ирэх хүүхэд мэндэлжээ. Тус суманд 2017 онд шилжиж очсон Л.Энх-Очирбат, түүний хань нар ийнхүү гурван ихэр хүүгээ өлгийдөж авсан байна. Ихрүүдийн биеийн байдал тун сайн байгаа гэнэ. Тэд 2013 онд танилцаж, гэр бүл болсон бөгөөд 2014 онд ихэр охин, 2016 онд хүүтэй болжээ. Энэ удаа гурван хүү өлгийдөж авснаар эднийг зургаан хүүхэдтэй болж байна.

Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт өнөөдөр гурван ихэр хүүхэд мэндэлжээ.

Тодруулбал” Аймгийн төрөх эмэгтэйчүүдийн тасагт Цэнгэл сумын харьяат 31 настай Х.А-ыг 6-р сарын 23-ний өдөр Төрөх тасгийн эрхлэгч Б.Жаксилих, эх барих эмэгтэйчүүдийн эмч М.Жанибек, Мэдээгүйжүүлэгийн эмч Маруа, Нярайн эмч Айбану, Эх баригч Айгерим, Нярай сувилагч нар Күлпаран, Алтынгүл, Мэдээгүйжүүлэгийн сувилагч Акерке, Хагалгааны сувилагч Лена, Хагалгааны асрагч Бахытгүл бүрэлдэхүүнтэй баг хамт олон кесар хагалгаагаар гурван ихэр хүүхдийг амжилттай төрүүлсэн байна.

Х.А нь хоёр дахь төрөлтөөрөө 3 ихэр хүүхэдтэй болсон ба ихрүүд 2000-2300кг жинтэй 2 хүү 1 охин төрсөн эх хүүхдийн биеийн байдал сайн байна.

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт өнөөдөр 7 цаг 40 минутад 3 ихэр хүү төржээ.

Мөрөн сумын иргэн М.Нямгэрэл 2 дахь төрөлтөөрөө 3 ихэр хүүтэй болсон байна. Тэрбээр 2016 онд төрж хүүтэй болж байсан бол 5 жилийн дараа 3 ихэр хүү төрүүлж 4 хүүтэй боллоо. Ихрүүдийг Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн Ерөнхий мэргэжилтэн П.Отгонбаяр. Их эмч Э.Инжир, Эх баригч М.Энхболд болон төрөх тасгийн хамт олон хагалгаа хийж амжилттай төрүүлсэн байна.

Ихрүүд 2,600, 2,400, 2,800 кг жинтэй төрсөн бөгөөд биеийн байдал сайн байна. “Ихрүүдийг хяналтад авч зөвлөгөө мэдээлэл тогтмол өгч байсан “Далайн элбэрэлт” өрхийн эмнэлгийн хамт олон, эсэн мэнд төрүүлсэн Төрөх тасгийн хамт олондоо маш их баярлалаа” гэдгийг ихрүүдийн аав Б.Цэрэнтогтох хэлж байлаа.

Shares

Холбоотой мэдээ