С.БАЯР ЦАР ТАХЛЫН ХАЛДВАР ДЭЭД ЦЭГТЭЭ ХҮРСЭН УЧРААС 439 ХОРИХ АНГИАС ХУГАЦААНААСАА ӨМНӨ СУЛЛАГДЛАА

2021-07-05 1975 0
Shares

Ерөнхий сайд асан С.Баярыг суллах шүүх хурал өнөөдөр буюу долдугаар сарын 5-ны өдөр болжээ. Тодруулбал, Булган аймгийн шүүхээс С.Баярыг магадлангаар суллах шийдвэр гарчээ. С.Баяр нь Булган аймгийн Булган суманд байрлах 439 дүгээр хаалттай хорих ангид ял эдэлж байсан юм. Эх сурвалжийн мэдээлснээр “Тус хорих анги нь ковидын нөхцөл байдлаас шалтгаалж, 30 хувийн дүүргэлттэй ажиллаж байгаа. С.Баярт холбогдох шүүх хурал өнөөдөр болсон юм билээ. Түүнийг магадлангаар сулласан гэдэг нь үнэн. Тус хорих ангид сүлжээ барьдаггүй учраас нарийн мэдээлэл аваагүй байна” гэв.

С.Баярт анхан шатны шүүхээс таван жилийн хорих ял оноогоод байсан. Харин нийслэлийн Давж заалдах шатны шүүхээс таван жилийн ялыг бууруулж, 2.6 жилийн ял оноосон юм. Хэргийг эргэн сануулбал, түүнийг албан тушаалын байдлаа ашиглан Петровисын шатахууныг Оюутолгойд шахахад нөлөөлсөн, АНУ-д хууль бусаар дөрвөн үл хөдлөх хөрөнгө худалдан авсан, мөнгө угаасан гэх хэрэгт буруутгаж, ял оноосон билээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ: 

С.БАЯР: Хүнээрээ үлдэцгээе, явах өдөр байхад ирэх өдөр ирнэ

Ерөнхий сайд асан С.Баярыг суллах шүүх хурал өнөөдөр буюу долдугаар сарын 5-ны өдөр болж, түүнийг Булган аймгийн Булган суманд байрлах 439 дүгээр хаалттай хорих ангиас магадлангаар сулласан талаар бид мэдээлсэн билээ. Түүнийг албан тушаалын байдлаа ашиглан Петровисын шатахууныг Оюутолгойд шахахад нөлөөлсөн, АНУ-д хууль бусаар дөрвөн үл хөдлөх хөрөнгө худалдан авсан, мөнгө угаасан гэх хэрэгт буруутгаж, Анхан шатны шүүхээс таван жилийн хорих ял оноосон.

Харин түүнд холбогдох Давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн 2020 оны долдугаар сарын 23-нд болж, шүүхээс түүний ялыг 2.6 жил болгож бууруулсан юм. Тэрбээр шүүхээр таслагдаж, 347 хоног ял эдлээд магадлангаар суллагдлаа. Ерөнхий сайд асан С.Баяр нь Давж заалдах шатны шүүх хурлын дараа буюу хорих анги руу явахаасаа өмнө твиттер хуудастаа “Монгол жиргээний түмэн сайн сууж байгаарай. Санаандгүй гомдоосон байх аваас уучилна уу. Явах өдөр байхад ирэх өдөр ирнэ. Салах өдөр байхад учрах өдөр ирнэ. Хүнээрээ л үлдэцгээе” гэж бичсэн юм. Тэгвэл түүний эргэж ирэх өдөр нь өнөөдөр байжээ.

Shares

Холбоотой мэдээ